ХАХНХ-ын сайдын мэдэгдсэнээр 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авахаар бөгөөд энэ нь нийт хүүхдийн 97.0 хувь аж. Тэгвэл банкууд эхнээсээ нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгоод эхэлжээ.
Тухайлбал, Капитал, Хас, Хаан банкууд өнөөдрөөс эхэлж олгож байгаа бөгөөд энэ сарын 5-ны дотор бүх хүүхдийн мөнгийг оруулж дуусах юм байна. Харин хоёрдугаар сарын мөнгийг энэ сардаа багтаан олгох аж.