Унгарын ерөнхий боловсролын тогтолцоог төрөөс хэт хамааралтай болгож, боловсролын салбарын төсвийг танаж байгаагаас Унгарын арав гаруй хотод олон мянган багш сурагч эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Энэ бодлого нь багш сурагчдын ачааллыг нэмэгдүүлж байгааг шүүмжилсэн уг жагсаалд Үйлдвэрчний эвлэлүүд нэгдэж, Ерөнхий сайд Виктор Орбаны засгийн газрын бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Сурагчдын хичээлийн хөтөлбөрийг онц шаардлагагүй даалгавруудаар дүүргэж, багш нарт бодит мэдлэг чадварыг сурагчдадаа өгөх боломжийг хаaж байна гэж жагсагчид үзэж байна. Мөн энэ бодлого нь Унгарын ирээдүйн боловсон хүчнийг чанартай боловсрол эзэмшихэд саад болж, тус улсын хөгжил дэвшилд заналхийлж буй хэрэг хэмээжээ.
Түүнчлэн багш нар 25 зүйл бүхий шаардлагыг засгийн газарт хүргүүлээд байгаа ба энэ шаардлагад ерөнхий боловсрол олгох хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх, сурагчдын ачааллыг хөнгөвчлөх, багш нарын хичээл заах цагийг цөөрүүлэх зэрэг заалт багтжээ.