Өмнөд Солонгосын засгийн газар Хойд Солонгос улс хиймэл дагуул хөөргөх гэж байгаатай холбогдуулан зарим нислэгийнхээ хуваарь болон маршрутыг өөрчлөх үүргийг өгчээ.
Хоёрдугаар сарын 8-25-нд хиймэл дагуулаа хөөргөнө гэж олон улсад мэдэгдсэн нь баллистик пуужин хөөргөх туршилт болж магадгүй гэж сэрэмжилж байгаа юм.
Хойд Солонгосын эрх баригчид хиймэл дагуул хөөргөх ажиллагаа орон нутгийн цагаар өглөөний долоон цагт эхлэх бөгөөд хиймэл дагуул тээгч пуужингууд Өмнөд Солонгосын баруун эргийн ойролцоо Шар тэнгис, Чежү арлын баруун хэсгийн тэнгис мөн Филиппиний Лусон арлаас холгүй Номхон далайд унана гэж мэдэгджээ.
Тиймээс энэ хугацаанд Чежү болон БНХАУ-ын хоорондох 39 нислэгийн чиглэлийг болон Сөүл-Филиппин чиглэлийн маршрутыг өөрчлөхийг Өмнөд Солонгосын тээврийн яам агаарын тээврийн компаниудад үүрэг болгосон байна.