Дэлхийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусын халдвар нь Aedes төрлийн Aegypti гэх шумуулаар дамжин хүнд халдварладаг бөгөөд Aedes төрлийн шумуул нь дотроо олон төрөл байдаг, Антарктидаас бусад бүх тивд тархсан шавьж юм.
Тэдний нэг Aedes aegypti (Зика вирусийн гол дамжуулагч) нь Африк тивээс гаралтай боловч хүн төрөлхтний аялал жуулчлал, ачаа тээврээр дамжин бүх тивд тархсан байгаа юм.
Өөрөөр хэлбэл дэлхий дээрх хамгийн өргөн тархалттай шумуулын зүйл анги болоод байгаа юм. Одоогийн байдлаар Aedes aegypti нь Европ, Өмнөд болон Төв Америк, АНУ, Ойрх Дорнод, Хятад, Зүүн Өмнөд Ази, Хойд Австрали, Номхон далайн болон Энэтхэгийн далайн арлуудад тархаад байгаа билээ.
Уг шумуулны тархалтыг зөгсөөх ганц хүчин зүйл нь хүйтэн уур амьсгал боловч ачаа тээврээр дамжин сэрүүн бүсийн орнуудад ч хүрэх боломжтой бөгөөд цаг уурын дулаарал цаашдаа Aedes aegypti шумуулын тархалтыг нэмэгдүүлж болзошгүй гэж үзэж байгаа аж.