Хоёрдугаар сарын 5
- Өнөөдөр бол жилийн 36 дахь өдөр.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өлзийтэй сайн өдөр гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2018.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.00, юань 305.60, вон 1.65 төгрөг байна.
- UNESCO-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн "БОТГО АВАХУУЛАХ ЗАН ҮЙЛ"-ийн батламж хүлээн авах ёслол Улсын Филармонид 12.00-14.00 цагт болно.
- 10.30 цагаас Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- "Удирдахуйн ухаан" номын нээлт, "Үндэстний ухаан" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Шангрила зочид буудлын их танхимд 16.00 цагт болно.
- 11.30 цагт “Ахиллис – хүүхэд” хөтөлбөрийн нээлт 29-р сургуулийн Урлагийн зааланд болно.
- 12.00 цагт МХЕГ-ын хурлын танхим. Цагаан сар угтсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын явц, зөрчил, сэрэмжлүүлэг, зөвлөмж, малын халдварт болон гоц халдварт өвчний цаг үеийн мэдээлэл өгнө.
- Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаа 14.00 цагт МҮХАҮТ-ын байранд болно.
- 09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл улсын хэмжээний бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, хэлэлцүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөл дээр болно.
- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар өөрийн байрандаа 10.10 цагт өрх толгойлсон эмзэг бүлгийн 3 айлд тусламж үзүүлнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1946 оны энэ өдөр Английн алдарт жүжигчин Тэсса Шарлот Рамплинг мэндэлжээ.
- Өнөөдөр бол Дани улсын гүн Маригийн мэндэлсэн өдөр тохиож буй юм.
- Түүнчлэн өнөөдөр бол Пакистаны Кашмир үндэстний баярын өдөр юм байна.
- 1992 оны энэ өдөр Бразилийн хөлбөмбөгчин Неймар мэндэлжээ.
- 1971 онд сансрын нисгэгчид саран дээр газарджээ.