Жил бүр зохион байгуулагддаг сайн үйлсийн “Сэтгэлийн дулаан бэлэглье - 7” аян зохион байгуулагдаж байна. Тус аян нь өнөөдөр Соёлын төвийн хойно "Сорт" рeсторанд 06.00 цагаас эхэлж байгаа бөгөөд өвлийн хүйтэнд халтиргаа гулгаатай зам, гудамжны хог шороог цэвэрлэж хүнд хүчир ажил хийдэг ТҮК-ний ажилчдийг халуун чацаргана, хоолоор дайлж, дулаацуулах зорилготой аж.
Нийслэлд нийт 740 ТҮК-ийн ажилчин ажилладаг ба тэднийг бүгдийг хамруулахыг зорьж байгаа юм байна.

