Испанид Колумб улсад зорчоод ирсэн жирэмсэн эмэгтэйгээс “Зика” вирусийн халдвар илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Энэ нь Испаний Каталоний суугчдад Зика вирусийн халдвар илэрсэн долоо дахь тохиолдол болж байгаа бол жирэмсэн эмэгтэйд илэрсэн анхны тохиолдол юм.
Жирэмсэн эмэгтэй 41 настай, 13-14 долоо хоногтой жирэмсэн бөгөөд уг эмэгтэйгээс гадна өөр зургаан хүнд “Зика” вирусийн халдвар илэрсний хоёр нь Каталонид, хоёр нь Кастилия-и-Леон мужид оршин суудаг бол үлдсэн хоёрынх нь нэг нь Мурсия хотод, нөгөө нь нийслэл Мадрид хотод амьдардаг байна.
Зика вирус нэгдэгээр сарын 23-нд Карибийн тэнгисийн эрэг хавиад зорчоод ирсэн гурван иргэнээс илэрсэн бол нэгдүгээр сарын 27-нд Дани улсад Өмнөд болон Төв Америкт аялаад ирсэн эрэгтэйгээс илэрчээ.
1947 онд анх Угандад илэрч саяхныг хүртэл аюулгүйд тооцогдож байсан хэдий 2015 онд Африк, Ази, Өмнөд Америкт тархсаны дараа дэлхий даяар тархаад байгаа юм.