ОХУ-ын Москва хотын нэгэн цементний үйлдвэрт өргөн хэрэглээний ариун цэвэр, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэж байсныг илрүүлжээ.
Хуурамчаар үйлдвэрлэж байсан бараанууд нь иргэдийн хамгийн их хэрэглэж заншсан "Tide", "Fairy" "Ушастный нянь", "Миф" зэрэг бүтээгдэхүүн байсан бөгөөд цагдаагийнхан нийтдээ 50 сая орчим рублийн хуурамч бараа хурааж авсан байна.
Гэвч Москва, Санкт-Петербург болон жижиг хот, дүүргүүдрүү хэдийн худалдаалагдсан байх боломжтой гэнэ.
Эдгээр хуурамч, зориулалтын бус газар үйлдвэрлэсэн химийн найрлага бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд арьс нүдний өвчлөл үүсгэх, харшлын шинж тэмдэг үүсгэх аюултай гэнэ.