"Аймар" продакшны үүсгэн байгуулагч "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг Т.Саруултөгс сайн үйлсийн аян өрнүүлэхээс гадна үргэлж залуусыг сайн сайхан үйлст уриалан дууддаг билээ.
Харин тэрээр өнөөдөр нэгэн гайхалтай санааг гаргажээ. Энэ бол "Wall of kindness" буюу "Сайн үйлсийн хана" нэртэй хөдөлгөөн юм.
Анх Иран улсад энэхүү хөдөлгөөн үүссэн бөгөөд өмсдөггүй, хэрэглэдэггүй, хувцсаа тус хананд өлгөж хэрэгтэй нэгэнд бодит туслалцаа үзүүлэх явдал юм. “Хэрэггүй бол үлдээ, Хэрэгтэй бол ав” уриатай эхлүүлж буй энэхүү хөдөлгөөний "Сайн үйлсийн хана" 11-р сургуулийн хойно байрлах хананд байрлаж байгаа бөгөөд "Graffiti" зургаар шинэчлэн янзалсан байна.
Хариу нэхээгүй хайрын илчээ бусдад түгээж, эерэг хандлагаар амьдрахыг уриалжээ.