Хоёрдугаар сарын 6
- Өнөөдөр бол жилийн 37 дахь өдөр.
- Өнөөдөр өвлийн адаг шарагчин үхэр сарын 28-ны өдөр. Хаврын тэргүүн сарын Шинийн 1-тэй золгоход 3 өглөө үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, долоон улаан мэнгэтэй шар морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, хэрүүл тэмцэл ирэх муу өдөр гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2021.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.00, юань 306.90, вон 1.67 төгрөг байна.
- Өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээтэй.
- Нийслэлийн аялал жуулчлалын газраас гурав дахь жилдээ "Өвлийн наадам"-ыг зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12.00-16.30 цагт зохион байгуулна.
- "Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016" үзэсгэлэн худалдаа "Хүннү Молл" төвд болж байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1962 оны энэ өдөр Guns N` Roses хамтлагийн дуучин Аксл Рөүз мэндэлжээ.
- Түүнчлэн 1880 онд сүмогийн 25 дахь ёкозүна II Нишиноүми Кажиро мэндэлж байжээ.
- Өнөөдөр бол Олон улсын номын санчдын баярын өдөр юм байна.
- 2013 онд Соломон арал дээр 8.0 баллын хүчтэй газар хөдөлж, 8 хүн нас барж, 17 хүн шархдаж байжээ.
- 1998 онд Вашингтоны Үндэсний нисэх онгоцны буудал Рональд Рейган Үндэсний нисэх онгоцны буудал болж өөрчлөгджээ.