Өнгөрсөн шөнө 4:00 цагийн орчим Тайванийн Тайнан хотод 6,4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж 3 хүн амь насаа алдаж, 150 хүн бэртэж гэмтжээ.
Газар хөдлөлтөөр хэд хэдэн байшин нурсан бөгөөд үүний нэг нь 17 давхар орон сууцны барилга байсан тухай орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Одоогийн байдлаар 1500 хүний бүрэлдэхүүнтэй аврах үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Монгол хүн гэмтсэн тухай мэдээлэл байхгүй байна.
Тайнан хот нь нийтдээ 1,9 сая хүн амьдардаг хот юм.

