Монгол Улсаас Бельгийн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Даваадоржийн нэрийг барьж бусдыг залилж байсан хүмүүсийг Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна. Манай улсын иргэн О.Ганбат, Н.Отгоо нар түүний гарын үсэг бүхий хуурам визний материал бүрдүүлж, Шведийн виз найдвартай гаргаж өгнө хэмээн зар тараадаг байж. Ингэхдээ фэйсбүүк болон www.orloo.mn цахим хууданд зараа тавьдаг бөгөөд henryusa517@gbail.com/ Grace JOSEE /Viber/8 John Newman(Ghana.B) зэрэг цахим холбооны хэрэгслээр иргэдтэй холбогддог байсан гэнэ. Мөн +46769503639 дугаарын утсаар иргэдтэй холбогдон хохироож байсан аж. Уг хэрэгт Бельгид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд оролцсон байж болзошгүй, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийхээ гарын үсэг тамгыг нь гэмт этгээдүүдэд гаргаж өгсөн байх магадлалтай гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж буй гэнэ.