Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан.
Тиймээс сар шинийн баярын өдрүүд болох шинийн 1, 2, 3 буюу хоёрдугаар сарын 9-нөөс 11-ний хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.
Тэгвэл өнөөдөр авто машины дугаарын хязгаарлалт үйлчилж, улсын дугаар нь 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй юм.