Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд шинийн 3-ныг дуустал амарна.
Тодруулбал, Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 7-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Ажиллах боомтууд:
- Агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан,
- Төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар
- Авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллана.