Цагаан сарын баярыг бид өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Энэ баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Архи дарснаас татгалзах
- Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
- Хоол ундыг тохируулан хэрэглэх
- Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, бусдад халдаахаас сэргийлэх
- Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
- Жирэмсэн эхийг анхаарах
- Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
- Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийж сурах
- Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
- Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах