Шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байсан. Харин өнөөдрөөс зарим аймгуудаар цасан шуурга шуурч байна. Тодруулбал Дархан, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгуудын чиглэлд цасан шуургатай байгаа гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тиймээс дээрх аймгууд руу зорчиж байгаа иргэд, жолооч нарыг замын нөхцөлийг зөв тооцоолж, тохирох хурдыг сонгон анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.