Хятадад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Синьхуа агентлаг тус улсын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Хятадын зүүн өмнөд нутгийн Зянси мужийн 34 настай оршин суугч халдвар авсан байна. Халдвар авсан иргэнд нэгдүгээр сарын 28-нд Венесуэл улсад байхад нь халуурах, толгой нь өвдөх, толгой эргэх шинж тэмдэг илэрчээ. Хоёрдугаар сарын 5-нд эх орондоо ирснийх нь дараа уг эрэгтэйг тусгаарласан байна.
Одоо халдвар авсан эрэгтэйн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. “Зика” вирусийн халдвар өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн Бразил улсад бүртгэгдсэн боловч одоогийн байдлаар 55 орны хорьд нь халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм.