Хоёрдугаар сарын 15
- Өнөөдөр бол жилийн 46 дахь өдөр.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 8, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, нас уртсах сайн өдөр гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2021.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.80, юань 307.70, вон 1.66 төгрөг байна.
- Өдрийн 15.47 цагт сар тал болно.
- 11.00 цагаас Хангарди ордны 14 давхарт Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн, хичнээн жуулчин ирэх төлөвтэй байгаа зэрэг нийслэлийн аялал, жуулчлалын салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
- Монгол Улсын Засгийн газрын энэ оны 10 дугаар хуралдаан 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
- Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 09.00 цагаас хуралдана.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Афганистан улсын чөлөөлөгдсөн өдөр.
- 2013 онд ОХУ-ын Челябинск мужийн Сатка хотоос 80 км зайд солир унаснаас болж ихэнх орон сууцны цонх хагарсанаас гадна 1500 орчим хүн гэмтэж бэртэж байжээ.
- 2003 онд болсон Иракийн дайныг эсэргүүцсэн жагсаал дэлхийн 600 гаруй хотод өрнөж байжээ. Энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн том тайван жагсаал болж бичигдсэн юм.
- 1992 онд АНУ-ын цуврал алуурчин Жеффри Дахмер Милуоки-гийн шоронд насаараа хоригдох ял авч байжээ.
- 1976 онд Кубын үндсэн хууль ард түмний санал асуулгаар батлагдаж байжээ.
- 1965 онд Канад улс өөрийн улсын далбаан дахь хуучин Канадын улаан дарцагны зургийг халж, улаан-цагаан агч модны навчны зургийг хаджээ.
- 1953 онд Лихтенштейн хотноо УИХ-ын сонгууль болж байжээ.