УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 12-нд ээлжит бус чуулган товлон зарлах тухай 25 тоот захирамж гаргав.
Ээлжит бус чуулганыг өнөөдөр 09.00 цагт нээх юм. Мөн энэ сарын 15-26-нд уг чуулган хуралдаж, 24 асуудал хэлэлцэх аж.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад Төрийн тэргүүний өргөн барьсан, хэлэлцэхгүй удаж байна хэмээн гомдол дагуулсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл багтжээ. Мөн Төвийг сахих тухай хуулийн төслийг ч хэлэлцэх юм байна.
Үүнээс гадна татварын хууль, прокурорын салбарын хэд хэдэн хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ.
С.УУЛ