2016 оны сар шинийн баярын өдрүүдээр Бээжин хотод жуулчилж ирсэн хүний тоо 9 сая 186 мянга хүрч аялал жуулчлалаас 4 тэрбум 920 сая юань хүрчээ. Энэ нь 2015 оны сар шинийн үеийнхээс жуулчдын тоо 1,9 хувь, аялал жуулчлалаас олсон орлого 2,8 хувиар тус тус өссөн тухай Синхуа агентлаг мэдээлжээ.
Сар шинийн баярын амралтын хугацаанд Бээжин хотын сүмийн цуглаан жуулчдын гол төвлөрөл болсон бөгөөд Ди Таний сүмийн цуглаан 980 мянган жуулчин хүлээн авсан байна.
Ши Жинь Шаний паркийн цагаан сарын ажиллагаа олон жуулчдын анхаарлыг татаж, 348 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 хувь илүү болсон байна. Бээжин хотын 130 үзмэрийн газар нийт 9 сая гаруй жуулчин, Хааны ордон 436 мянган жуулчин хүлээн авч, Тань Тан цэцэрлэгт хүрээлэн 335 мянган жуулчин хүлээн авсан бол И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн 246 мянган жуулчид цугларчээ.