Бразил улс шумуулаар дамжин халдварладаг "Зика" вирустэй тэмцэх ажлын хүрээнд 220 мянган цэрэг дайчлан ажиллаж бямба гаригт Бразилын цэргийн хүчин улс даяар цэргээ байршуулжээ.
Сан-Паулугийн ойролцоох Кампина хотод саяхан вирусийн халдвар авсан хүмүүс илэрсэн учраад энэ хотод л гэхэд 1000 гаруй цэрэг байрласан байна. Цэргийнхэн тус улсын эрүүл мэндийн ажилтнуудын хамт оршин суугчдад зөвлөгөө бүхий хуудас тарааж байгаа бөгөөд уг хуудас нь ард иргэдэд цэцгийн сав болон хоосон лонхонд ус дүүргэн шумуул үржихээс сэргийлэхийг уриалсан зөвлөгөө аж.
Бразил улсын Ерөнхийлөгч Дилма Руссефф ирэх наймдугаар сард олимпын наадам болох Рио-де-Жанейро хотод очиж, шумуул үржиж болзошгүй шавар шалбаагийг сайтар цэвэрлэж байхыг хүн бүрд зөвлөж байгаа юм.
Тэрээр мөн вирустэй хамтран тэмцэхийг хүмүүст уриалж, олимпын наадмын өмнө вирусийн тархалтыг зогсоож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ. .Бразилд одоогоор 1.5 сая гаруй хүн халдвар аваад байгаа бөгөөд засгийн газар шавьж устгах бодисоор шумуулыг устгахаар цэргүүдийг дайчлан ажиллуулж байна.