Хоёрдугаар сарын 16
- Өнөөдөр бол жилийн 47 дахь өдөр.
- Цаг агаар өдөртөө -7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 9, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2024.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.60, юань 309.90, вон 1.68 төгрөг байна.
- 11.00 цагаас Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаарх хэвлэлийн бага хурал болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын тухай мэдээлэл хийнэ.
- Туркийн Истанбул хотноо болсон "Олон Улсын Тогооч нарын Холбооны 14-р их наадам"-аас Монголын мастер тогооч нар багийн болон Ази хоолны төрөлд нийт 6 мөнгөн медалийн эзэд 10.00 цагт Чингис хаан ОУНБ-д газардана.
- ХУД-ын ЗДТГ, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн аварга шалгаруулах "ЛЕГО РОБОT" тэмцээнийг 11.00 цагаас 130-р бага сургууль /15-р хороо Рапид хорооллын зүүн талд/ дээр зохион байгуулах гэж байна.
- ХАХНХЯ,НҮБ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад зориулсан Ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа 09.30 цагт ОБЕГ-ын хурлын танхимд болно.
- Уул уурхайн яам Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн байгууллагатай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор 12.00 цагт Уул уурхайн яамны хүндэтгэлийн танхимд санамж бичиг байгуулна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдөр юм байна. Энэ өдрийг Хойд Солонгосчууд бүх нийтийн амралтын өдөр болгон сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг аж.
- Мөн 1988 оны энэ өдөр БНСУ-ын жүжигчин, “Мөрөөдлөөс ч илүү” киноны гол дүрийн жүжигчин Kim Soo Hyun мэндэлжээ.
- 1979 оны энэ өдөр Америк гаралтай Солонго дуучин, БНСУ-ын алдарт Шинхва хамтлагийн гишүүн Эрик Мүн мэндэлжээ.
- 2015 онд Өмнөд Виржиниагийн Карбон ууланд CSX галт тэрэг осолдож байжээ.
- 1978 онд АНУ-ын Чикагод анхны зарлалын самбарын систем бий болжээ.