Хятад улсад "Зика" вирусийн халдвар бүртгэгдсэн тухай саяхан мэдээлсэн билээ. Одоогоор Хятадад уг халдварыг авсан цор ганц хүнд тооцогдож байсан 34 настай түүний вирусаар үүсгэгдсэн өвчин эдгэрч ням гарагт эмнэлгээс гарсан байна.
Хятадын Зянси мужийн Ганьсянь хошууны оршин суугч Венесуэл улсад аялаад ирэхдээ халдвар авсан бөгөөд өвчний шинж тэмдэг эх орондоо ирснийх нь дараа илэрчээ. Түүнийг хоёрдугаар сарын 6-нд тусгаарлаж эмнэлэгт хэвтүүлсэн юм. Хятадын улсын уур амьсгалын нөхцөл “вирусийн нянг тээгч “Aedes aegypti” төрлийн шумуулд тохиромжгүй учраас өвлийн улиралд уг вирусийн халдвар тархах эрсдэл маш бага гэж тус улсын эмч нар үзэж байгаа аж.