“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг өнөөдрөөс олгож эхэллээ
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ. Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.
2025-05-13
Алсу Монголд амьд хөгжмийн хамтлагтайгаа ирж, бүрэн хэмжээний тоглолт хийнэ
ОХУ-ын алдарт дуучин Алсу гэдэг нэрээрээ алдаршсан Алсу Ралифовна Абрамова Монголд бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ. Тодорхой хэлбэл, “Аса арена”-д тавдугаар сарын 17-нд болох энэхүү тоглолтод тэрбээр амьд хөгжмийн хамтлагтайгаа ирэхээс гадна Монгол Улсын симфони оркестртой хамтран уран бүтээлээ хүргэх аж.
2025-05-13
Хүлэмжийн хийн нөлөөгөөр Азийн орнуудын ДНБ 17 хувиар буурах эрсдэлтэй
Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн орнууд эрчим хүчний шилжилтэд бэлэн, эсэхийг үнэлж, тулгарч буй гол сорилтуудыг нь танилцуулжээ. Олон улсын эрчим хүчний агентлаг эрчим хүчнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд “цэвэр тэг” хэмжээнд хүргэж, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах санал гаргасныг улс орнууд бодлого, зорилтоо болгон ажиллаж буй. Үүний хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нүүрс, нефть, хий зэрэг түлшийг хэрэглээнээс халах чиглэлд анхаарч байгаа.
2025-05-13
ХААИС-ийн тамирчид тэргүүллээ
Монголын оюутын холбооноос зохион байгуулж буй спортын төрлүүдийн УАШТ жүдо бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Үүний өмнөхөн модон бөмбөгийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болоход их, дээд зургаан сургуулийн есөн багийн та¬мир¬ чид өрсөлдсөн юм. Эхний өдрийн тоглолт эмэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд 24 замын тоглолтын нийлбэр дүнгээр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан Э.Аюурзана 114 оноогоор түрүүллээ. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн ХААИС-ийн тамирчин Ч.Дударий мөнгө (126), У.Нарантунгалаг (128 оноо) хүрэл медалийн эзэн болов. Багийн төрөлд ХААИС-ийнхан 520, “Мон-Алтиус”-ынхан 546, ШУТИС-ийн тоглогчид 626 оноогоор эхний гурван байрт шалгарав.
2025-05-13
Сувилагчид найман давхар, 100 өрөө бүхий сургалт, судалгааны төвтэй болох нь
Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа” улсын зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөний нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, төр засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагчдыг бэлдэх чиглэлээр багагүй анхаарч, энэ мэргэжилтний цалинг 2019 онынхтой харьцуулахад 1.7-2 дахин нэмж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдэл олгож эхэлснийг онцолсон юм. Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвийг ирэх намраас ажиллуулж эхлэх болсныг дурдав. Үүний зэрэгцээ АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, судалгааны төвийн бүтээн байгуулалт өнөөдөр (өчигдөр) эхэлж буйг дуулгалаа.
2025-05-13
Татвар төлөгчид уйлж, дарга нар туйлж байна
Учирлаж тайлбарлахаас илүүтэй уурлаж, загнахыг урьтал болгодог, хувийн өмч рүү халдаж, хурааж, нураадаг хотын дарга Х.Нямбаатар Унгарт “зугаалж” явна. Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан нүсэр баг туршлага судлах нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр туйлж буйд олон нийт дургүйцлээ илэрхийлсэн юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ. Онгоц дүүрэн хүн шүү дээ
2025-05-13
Түшиг суманд гарсан түймэрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газарт энэ сарын 01-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 10:10 цагт бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өгчээ.
2025-05-13
Докторантуудын зургаа хувь нь л байгалийн шинжлэх ухааны чиглэлээр сурдаг
Улсын хөгжил, шинжлэх ухаан, эдийн засгийн чадамж, нийт хүн амын тоо зэрэгтэй харьцуулахад Монголд докторын зэрэг горилогч олон боловч байгалийн шинжлэх ухаан, математик, инженер, мэдээлэл, харилцааны технологи, үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх, ач холбогдолтой салбарт ахисан түвшинд суралцагч эрс цөөрснийг багш, судлаачид хөндөж байна. Одоогийн байдлаар манай улсад 5500 орчим хүн докторын хөтөлбөрт суралцаж буйгаас 62.9 хувь буюу 3454 нь бизнес, удирдахуй, эрх зүй, боловсрол, урлаг, хүмүүнлэгийн чиглэлийнх гэнэ. Тодруулбал, бизнес, удирдахуй, хууль, эрх зүйгээр 1310, боловсролоор 1097, урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр 1047 хүн суралцдаг.
2025-05-13
Дампуу компанид давуу эрх олгосон тендерчид хэн бэ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар долоон жилийн өмнөөс харилцан тохиролцож, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээг үзэглэн улмаар 2019 онд Солонгосын “Ки-Ди-Эйч-И Си” (KDHEC), “Ки-Ди-Эйч-Си” (KDHC) болон манай “Грин энержи интернэйшнл” (GEI) компаниудтай зөвлөх үйлчилгээний ажлаа гэрээлж байсан “Арван аймгийн төвд дулааны станц барих төсөл” цаасан дээрх хоосон мөрөөдөл болов. Цар тахал, түүний дараах нийгэм, эдийн засгийн хямрал, хоёр ч удаагийн УИХ-ын сонгууль гэх мэт олон талын сорилт бэрхшээл бүхнийг даван туулсны эцэст ажлаа хүлээлгэж өгөхөд жил хүрэхгүй хугацаа үлдээд байтал төслийн ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани дампуурлаа зарлахад хүрчээ.
2025-05-13