Хүчирхэг дуу хоолой Аilee хэдхэн хоногийн дараа Монголд ирж, "Super Concert"-оороо Монголын фэнүүдтэйгээ учран золгоно. Тэгвэл тэрбээр Монголд ганцаараа биш нөхөр Choi Si Hun-тэйгээ ирэхээр болжээ.
Дуучин Ailee саяхан оролцсон телевизийн нэвтрүүлгийнхээ үеэр нөхөртэйгөө хэрхэн харилцаагаа эхлүүлсэн тухайгаа ярьжээ. Тэрбээр "Би уг нь хэн нэгэнтэй гэрлэнэ гэж боддоггүй байсан л даа. Гадуур байнга гараад байдаггүй болохоор хүмүүстэй уулзах нь ховор. Энэ хэвээр амьдарсаар байвал хэнтэй ч гэрлэж чадахгүй нь дээ гэж боддог байсан. Гэтэл бид санамсаргүй таарсан. Бид g.o.d тоглолт хамт үзэхээс өмнө зүгээр л энгийн харилцаатай байсан гэж хэлж болно. Тоглолтын үеэр Жүн Пак түүнийг миний найз залуу мөн эсэхийг асуусан. Тухайн үед би үгүй гэж хариулсан ч тоглолтын дараа бид хосууд болсон" хэмээжээ.
Тэд тун удахгүй гэрлэнэ. Хуримынхаа ёслолд бэлдэж байгаа бөгөөд томоохон ажлууд нь дуусжээ. Тэд ирээдүйд хоёр юм уу гурван хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа аж.
"Super Concert"-ийн тасалбарыг shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой.
Тасалбарын ангилал ба борлуулалтын хугацаа:
-
Mid Bird: 165,000₮ (05.02 ~ 06.08)
-
General Admission (GA): 225,000₮ (Mid Bird дууссаны дараа)
-
Fan Zone: Sold Out
-
VIP: Sold Out
Тоглолт зургадугаар сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд Ерөнхий зохион байгуулагч EVANDIS Entertainment / EVANDIS LLC ажиллаж буй. Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдана гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.