Хаврын тариалалт улсын хэмжээнд 54.4 хувьтай үргэлжилж байна. Энэ жил 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбуудай, 20.1 мянган га-д төмс, 18.8 мянган га-д хүнсний ногоо, 144.1 мянган га-д малын тэжээл, 103.7 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс, жимсгэнэ тариалахаар зорилт тавьжээ. Үүнээс улаанбуудайн тариалалт 75.1 хувьтай буюу хамгийн өндөр гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол малын тэжээл хамгийн бага буюу 12.1 хувьтай байна. ХХААХҮЯ-наас тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах талаар аймгуудад үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа гэв.
Д.Тамир