Үндэсний их эвслийн зөвшилцлийн засгийн газар байгуулах шаардлагыг ЕНБД Я.Содбаатарт гаргаж байгаа талаар МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй мэдээлэл өглөө. Тэрбээр, "2024 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхын саналаар 68 суудал авсан хэдий ч ард түмний эрх ашгийг хүндэтгэж хамтарсан засгийн газар байгуулсан. Гэсэн хэдий ч МАН-ын бага хурал болон УИХ-ын хуралдаанаар олонхийн саналаар уг засгийн газрыг огцоруулах шийдвэрийг гаргасан. Гэвч олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн тогтворгүй байдал нь Монгол Улсын нийгэм эдийн засагт хямрал үүсгэх эрсдэл өндөр байна. Иймээс МАН -ын Бага хурлын хэлэлцүүлэх асуудалд намын гишүүд дэмжигчдийн доорх санал хүсэлтийг оруулан хэлэлцүүлж өгнө үү хэмээн хүсэж байгаа юм. Үүнд, Шинэ засгийн газрыг Үндэсний их зөвшилцлийн засгийн газар байгуулах. Үүнд парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах, Дараагийн Ерөнхий сайд нь намын болон ард түмний нэгдлийг хангаж чадах хүн байх гэсэн хоёр шаардлагыг хүргүүлж байна. Өнөөдөр нэг ёсондоо онцгой байдал үүсчихээд байна. Ийм учраас бүх нам нэгдмэл байж ажиллах шаардлагатай" гэх мэдээллийг өглөө.