Баасан гарагийн 00:51 цагт (Москваагийн цагаар) ОХУ Украиныг бөмбөгдөж эхлэв. Путины АНУ-ын төрийн тэгүүн Трампа болон Ромын Папд урьдчилан мэдэгдэж байсан хариу үйлдэл эхлэв бололтой.
Украины талын мэдээлснээр Оросын арми Украины хэд хэдэн объектод нэгэн зэрэг пуужингийн цохилт өгчээ.
Украины Агаарын цэргийн хүчин болон хяналтын сувгууд тус улсын бүс нутгуудад олон чиглэлд хэд хэдэн далавчит пуужин нисч байгааг мэдээлэв.
Украин даяар агаарын аюулын дохио өгчээ.
Оросын талын эх сурвалжуудын мэдээлж буйгаар 36 ширхэг Х-101 пуужин нэгэн зэрэг Украиныг чиглэн хөөрсөн байна. Үүний хажуугаар 500 орчим Герань-2, Геран-3 дронуудаар цохилт өгөв.
Украины олон тооны Telegram сувгууд, хяналтын системуудын мэдээлснэр эхлээд Киев рүү хэд хэдэн баллистик пуужин харваж, дараа нь нийслэлд шил шилээ дарсан дэлбэрэлтүүд гарчээ.
Далавчит болон,баллистик пуужин мөн бөмбөгдөгч онгоцнуудын тооны талаарх мэдээлэл хоёр талынх зөрүүтэй байна.
Ямарч байсан Одесса хотод хүрсэн пуужингууд байгаа оносон бололтой нэг хүчтэй дэлбэрэлтийн дараа ар араасаа дэлбэрүүлтүүд болжээ. Мөн дронууд дэд бүтцийг оносноор одоогийн байдлаар тус хот бараг бүхэлдээ цахилган эрчим хүчээр тасрав.
Житомир, Чернигов, Винница, Черкасск, Харьков мужууд мөн л хүчтэй бөмбөгдөлтөд өртжээ. Оросын "Искандер" пуужингууд Киев, Полтав, Днепропетровск мужуудад цохилт өгөв.
Энэхүү дайралтаас хэдхэн цагийн өмнө Украины нисгэгчгүй онгоцууд ОХУ-н Брянск, Саратов мужуудад цохиолт өгсөн байна.
Украины талаас харвасан пуужин Оросын Инскандер пуужингийн цогцолборыг онож устгасан тухай эх сувалжууд мэдээлжээ. Тэрхүү пуужин нь Германы Tarius пуужин байз болзошгүй гэсэн таамаглал цэргийн мэргэжилтнүүд дэвшүүлээд байна.
Мөн Саратов мужид дахь газрын тос боловсруулдаг үйлдвэр Украины дронд өртөн шатаж байгаа аж.
6 сарын 1-нд Украины арми ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд тэр дундаа Сибирийн бүст дроны цохилтыг үзүүлсэн юм. Украины ерөнхийлөгч В.Зеленскийн мэдэгдсэнээр Украины Аюулгүй байдлын албаны зүгээс явуулсан “Аалзны тор” хэмээх тусгай ажиллагаанд нийт 117 дрон ашиглаж, Оросын 4 цэргийн бааз дахь 41 байлдааны сөнөөгч онгоцыг устгажээ. Түүний хэлснээр Оросын стратегийн цохилт үзүүлэх чадвартай пуужин тээвэрлэгч бөмбөгдөгч онгоцуудын 34%-д нь дроноор цохилт үзүүлсэн нь гайхалтай үр дүнтэй довтолгоо болсныг онцолжээ. Мөн иргэний дэд бүтэц буюу төмөр замыг бөмбөгдсөнөөр олон энгийн хүмүүс амь үргэдсэн.
ОХУ үүнийг террорист халдлага хэмээн үзэж, хариу үйлдэл үзүүлнэ гэдгээ тус улсын Ерөнхийлөгч Путин АНУ-ын төрийн тэргүүн Трамп болон Ромын Паптай утсаар ярьж байхдаа мэдэгдсэн юм.
Ийнхүү Орос-Украины мөргөлдөөн өргөн хүрээний дайны хэлбэрт шилжиж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.