Дэлхийн шатрын холбооноос Унгарт өнгөрсөн жил болсон шатрын олимпиадад амжилттай оролцсон Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багт Энэтхэгийн Шинэ Дели хотод 2025 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 27-нд зохион байгуулах “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох тус бүр нэг эрх олгосон. Дээрх тэмцээний эрх олгох сонгон шалгаруулах тэмцээнд олон улсын мастер, их мастер цолтой Монголын таван эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин тойргоор өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин дөрвөн өрөг тоглохдоо С.Чингүүн, М.Амилал нарыг хожиж, Э.Баасансүрэн, Х.Итгэл нартай тэнцэн нэг ч ялагдалгүй гурван оноо¬той түрүүллээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс Э.Хүслэн Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуулыг хөлөг дээр буулган авч, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр анх удаа эрх гардсан юм. Тэднээс гадна олон улсын мастер Ү.Агь-билэг манай улсад өнгөрсөн сард болсон Азийн 3.3 бүсийн АШТ-д дэд байрт шалгарч, Б.Мөнгөнзул Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхтэй болсон билээ.