УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээгэхийг дэмжээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ огцорлоо. Санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 гишүүн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн 44 гишүүн буюу 53,6 хувь, дэмжээгүй 38 гишүүн буюу 46,4 хувь эзэлж байна. Ийнхүү дэмжих санал 64 хувьд хүрээгүй тул Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсонд тооцлоо. Үндсэн хуульд заасны дагуу УИХ дараагийн шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилж, тэр хүртэл Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.