МАН-ын 38 гишүүн нэгдэж, өнөөдөр 16.00 цагаас намын бүлгийг хуралдуулахыг шаардлаа
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "МАН-ын 38 гишүүн нэгдж намын бүлгийг хуралдуулахад санал нэгдэж, намын даргат бүлгийн хурлаа хуралдуулахыг шаардлаа. Бүлгийн дарга байхгүй учраас ажлын албанд бичгээр хүргүүлсэн. Тэгэхээр УИХ-ын чуулган болон дэгийн тухай хуульд бүлгийн хурлыг намын бүлгийн дарга, эсвэл бүлгийн гишүүдийн олонх нь шаардсан бол хуралдах боломжтой байдаг. Тиймээс намын бүлгийн гишүүд нэгдэж дээрх шаардлагыг өглөө.
2025-10-14
Гамшгаас сэргийлэхэд 720 сая төгрөг зарцуулжээ
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос хойш тэмдэглэж буй. Дэлхийн хэмжээнд гамшгийн улмаас учирч буй хохирлын хэмжээ улам нэмэгдэж, шууд бус хохирол жилд дунджаар хоёр их наяд ам.долларт хүрсэн ч эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт маш бага хэвээр байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдсэн. Тодруулбал, хөгжлийн тусламжийн ердөө хоёр, улс орнуудын төсвийн нэгээс ихгүй хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж буйг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.
2025-10-14
Итгэл найдварын эсрэг, этгээд, “гаж” Нобелийн шагналтан
Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналын эзнээр 71 настай, Унгарын зохиолч Ласло Краснахоркай тодорлоо. “Соёл иргэншлийн сүйрлийн үед урлагийн хүчийг олноо дахин тунхаглаж, онч мэргэн, утга төгөлдөр бүтээл туурвисных нь төлөө уг шагналыг олгов” хэмээн академийн хорооноос мэдэгдсэн. Өнгөрсөн жилийн шагналтан Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганыг “Нууц далд шархыг зоригтойгоор дэлгэж, хүний амьдралын хэврэг чанарыг илчилсэн яруу найраглаг өгүүлэмжийнх нь төлөө” хэмээж байв.
2025-10-13
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ерөнхий чуулган 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Руанда улсын Кигали хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсыг төлөөлөн Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа оролцов.
2025-10-13
Давжаа “чоно”
Америкийн баруун өмнөд хэсэг, тэр дундаа Сонорын цөл болон Мексикийн цөлөрхөг бүсэд л тархсан алгын чинээ биетэй нэгэн төрлийн мэрэгчийг царцаа хулгана гэдэг. Бидний нэрлэдгээр гэрийн хулганын холын хамаатан эл амьтан дунджаар 12 см урт, ердөө 20-50 грамм жинтэй. Гадаад төрх нь анхаарал татах гойд зүйлгүй. Харин зан авирын хувьд бусад хулганаас ялгаатай, нэлээд түрэмгий “золиг” гэнэ. Могой, өөрийн төрлийн мэрэгчийг ч түвэггүй барьчихдаг махчин бөгөөд ан хийхдээ муур шиг гэтдэг нь сонихон.
2025-10-13
Израил, ХАМАС-ын дайныг зогсоов
Эцэс төгсгөлгүй юм шиг санагдаж байсан Газын зурвас дахь дайн юу юугүй зогсох янзтай. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон энхийн төлөвлөгөөг Израил улс ч, ХАМАС-ын дайчид ч хүлээж авлаа. Түүнийг бүр хэрэгжүүлж эхлэв. Трамп 20 заалт бүхий энэ төлөвлөгөөгөө өнгөрсөн сарын 29-нд олны сонорт хүргэсэн юм.
2025-10-13
Мексикт үерийн улмаас 41 хүн нас барж, 27 иргэн сураггүй алга болов
Мексикийн зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн пүрэв, баасан гарагт орсон их хэмжээний аадар борооны улмаас хүчтэй үер бууж, хөрсний гулгалт үүсэн, 41 хүн нас барж, 27 иргэн сураггүй алга болжээ. Гамшгийн улмаас Идальго, Пуэбла, Веракрус зэрэг муж хамгийн их хохирол амссан бөгөөд 34 мянга гаруй барилга, байшин сүйдсэн байна. Зөвхөн Пуэбла мужид гэхэд 80 мянга орчим оршин суугч гамшигт өртсөн аж. Мөн орон даяар 320 мянга гаруй айлын цахилгаан тасарсан гэнэ.
2025-10-13
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна
2025-10-13
Э.Тэмүүжин аваргын төлөө тоглоно
Тайланд улсад зохион байгуулж буй биллиардын спортын нэг төрөл болох хэйболын олон улсын тэмцээнд Монголын эрэгтэй тамирчид оролцож байна. Тэднээс шигшээ наймд Г.Гантулга, 16-д Билгүүн, 32-т Т.Амаржаргал шалгарав. Г.Гантулга Англи улсын шилдэг тоглогч Андрев Пагеттыг 9:3-аар буулган авч, ОУХМ цолны болзол хангасан юм.
2025-10-13
ШЕЗ-ийн шүүгч гишүүнээр таван хүнийг сонгосны хоёр нь орон нутгийнх
Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны шүүхийн нийт шүүгчийн чуулган болж өндөрлөв. Эхний өдөр болсон “Шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах” хэлэлцүүлгийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны ахлагч Д.Мөнхтуяа “Шүүх эрх мэдлийг зохистой хэрэгжүүлэх нь: Хариуцлага ба хараат бус байдал” сэдвээр илтгэл тавихдаа “Шүүгч нарын ёс зүйгүй байдал хараат бус байдлаар хамгаалагдах ёсгүй” хэмээсэн нь ёс зүйгээ зөрчдөг, хэрэгжүүлэх ёстой хуулиа хэрэглэдэггүй, хэргийн нэг талын оролцогчтой дангаараа уулздаг, хавтаст хэргээс баримт үрэгдүүлж байсан шүүгч нарт нэгийг бодогдуулсан нь лавтай.
2025-10-13
Соёлын өвийг завшсан гэм буруутай хэмээн Х.Болдбаатарыг дөрвөн сая төгрөгөөр торгожээ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь төрсөн дүү Х.Болдбаатарт холбогдох, соёлын өвийн эсрэг гэмт хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. “Их тэнгэр” цогцолборт байсан бүтээлүүдээс алга болсны нэгийг Х.Болдбаатарын эзэмшлийн галерейгаас олсон гэх мэдээлэл хэдэн жилийн өмнө цацагдаж, олны анхааралд өртөж байв. Түүнийг нь хууль хяналтын байгууллагынхан шалгаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Х.Болдбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 25.3-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн.
2025-10-13
Куба улсын Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууслаа
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригесийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буй аж. Тэрбээр 2021 оны арванхоёрдугаар сард Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар ажилдаа орж байсан юм. Түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77- гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Куба Улсад айлчилж байв.
2025-10-13