Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Гэрийн тэжээвэр амьтантай хил нэвтрэх бол гэрчилгээ аваарай

Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтантайгаа хил нэвтрэхэд юуг анхаарах ёстой талаар Гаалийн ерөнхий газраас дараах зөвлөгөөг хүргэж байна. Иргэд гадаад улс руу гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тоть, усан гахай зэрэг амьтантай зорчихдоо дараах шаардлагыг хангасан байх ёстой аж.
2025-09-06

Япон, Монголын сэргээн засварлагчид хамтран ажиллав

Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор, цаасан баримтат өвийг сэргээн засварлахад монгол, япон эрдэмтэд хамтран ажиллажээ. Тодруулбал, Японы Киотогийн Урлаг, дизайны их сургуулийн профессор Ообаяаши, докторант Д.Отгон болон Үндэсний номын сангийн сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэн, Э.Хулан нар энэхүү ажлыг хамтран гүйцэтгэсэн байна.
2025-09-05

“E-Mongolia” цахим систем дэх зээлийн мэдээллийн цэсэд өөрчлөлт орууллаа

Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк зээлийн ангиллын мэдээллийг лавлагаанд тусгахгүй байх (зээлийн мэдээллийн лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) арга хэмжээг энэ сарын 10-наас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
2025-09-05

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
2025-09-05

Зөгийн өвөлжөөг нэг бүлд 0.5 ам метр талбай ногдохоор тооцоолж барина

Намар налайж байтал яах ийхийн зуургүй цас орж, өвөлтэй золгодог. Тиймээс бүх салбар, шат шатанд өвлийн бэлтгэлээ эртнээс базаахыг мэргэжлийн байгууллагууд сануулсаар буй.
2025-09-05

БНСУ-ын Жолланам аймагтай боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Санамж бичгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, БНСУ-ын Жолланам аймгийн Захирагч Ким Ён Рук нар үзэглэв. 
2025-09-05

Хонины цэцэг өвчний эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэв

Хонийг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны төлөвлөгөөт дархлаажуулалтыг орон даяар эхлүүлснийг Мал эмнэлгийн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ.
2025-09-05

Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна

Энэ талаар “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Улаанбаатар хотыг хийн түлшинд шилжүүлэх зорилтын хүрээнд бид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд эхний ээлжийн 30 айлд хийн зуух суурилуулж байна. Энэ бол Скандиновын орнууд болон Сибирийн айлууд хэрэглэдэг Финлянд загварын зуух юм. Энэ зуухыг өвлийн цагт газаар ажиллуулж, зундаа гал түлж болдог. Мөн дулаан барих нэмэлт яндантай. Хэрэв айлууд сонирхвол үүнийг нэмээд авч болно. Температурын болоод газ алдалтыг хэмжих мэдрэгчүүдтэй.
2025-09-05

Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна

Нийслэлийн Засаг Даргын “Ногоон бүсийн нийтийн их цэвэрлэгээ хийх” тухай 2025 оны А/1224 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны холбоо хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна. Тодруулбал, Богд-Хан уул, Чингэлтэй хайрхан, Туул гол, Их бага баян, Халзангийн давааны ил задгай хог хаягдлыг цэвэрлэх юм. Их цэвэрлэгээг энэ сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
2025-09-05

Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалтын үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.  Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд харилцааны түвшнийг шат ахиулж “Иж бүрэн түншлэл”-д хүргэнэ.
2025-09-05

Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль долоон хөтөлбөрөөр элсэлт авчээ

Архангай аймагт шинээр байгуулагдсан АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2025-2026 оны шинэ хичээлийн жилд сувилагч, эм найруулагч, нүүр, амны эрүүл ахуйч болон техникч, эмнэл зүйн лабораторийн технологич, дүрс оношилгооны техникч, уламжлалт анагаахын сувилагч гэсэн долоон хөтөлбөрөөр элсэлт авчээ.
2025-09-05

Автомашиндаа хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцвол эрхээ хасуулах нь

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтийн дунд санал асуулга явуулж, нийслэлд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцох нь олширч байгаа тул өчигдрөөс эхлэн дээрх төрлийн зөрчилд хариуцлага тооцож эхэлжээ.
2025-09-05

Цалин, тэтгэврийн чанаргүй зээлийн хэмжээ хоёр дахин өсөж, бизнесийнх эрс буурчээ

Банкны салбарын сүүлийн үеийн үзүүлэлт иргэдийн худалдан авах чадвар, өрхийн орлого, өрийн дарамтад төр засаг онцгой анхаарал хандуулах дохио, сануулга болж буйг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэллээ.
2025-09-05

Хөдөлмөр эрхлэлтийг дамжих тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд олон улсын зөвлөхүүд ажиллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулж, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Eвропын холбооны SOCIEUX+ төслийн дэмжлэгтэйгээр зөвлөх үйлчилгээг авч ажиллаж байна.
2025-09-05

2025-2026 онд сурагчдын сүүний хэрэглээнд 175 тэрбум төгрөг шаардлагатай

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Өдөрт нэг аяга сүү” санаачилгыг тусгасан. 2024 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэлийн 12 сургууль болон есөн аймгийн нийт 81 964 хүүхэд хамрагджээ.
2025-09-05

Тарваган тахлаар хүн өвчилжээ

Тарваган тахал өвчний хүний тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас өчигдөр мэдээллээ. Энэ нь он гарснаас хойших анхны тохиолдол юм байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумд уг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, энэ сарын 3-нд оношийг нь баталгаажуулсан гэнэ. Өвчтөнийг өдгөө аймгийн Нэгдсэн эмнэ¬лэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.
2025-09-05

Нийслэлд 14 хэм дулаан байна

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно.
2025-09-05

Өвлийн олимпын медалийн загварыг танилцуулав

Итали улсын Милан, Кортина хотод ирэх оны хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулах өвлийн 25 дахь удаагийн олимпын болон паралимпийн наадмын медалийн загварыг танилцууллаа. Медалийн нэг тал нь тамирчны ялалт, нөгөө нь амжилтын ард байдаг баг хамт олныг илэрхийлэх хос утгатай аж.
2025-09-04