НҮБ-аас эмнэлгүүдэд аюултай хог хаягдлын байр тохижуулж, тоног төхөөрөмж нийлүүллээ
НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ-д аюултай хог хаягдлыг ангилж, зайлуулах зориулалтын байр барьж, заримд нь лабораторийн тоног төхөөрөмжийн хамт нийлүүлээд байна. Эмнэлгүүдэд хог хаягдлыг зориулалтын дагуу савлаж, зайлуулах сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий стандартын шаардлага хангасан нийт 56 нэр, төрлийн 11 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.
2025-09-04
Тэргүүлэх чиглэлээр суралцагсдыг дэмжихийг уриалав
Аж ахуйн нэгжүүд Засгийн газраас баталсан эрэлттэй, тэргүүлэх чиглэлээр суралцагсдад нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгосон тохиолдолд жилд нэг хүртэлх хувийн татварын хөнгөлөлт эдлэх хууль үйлчилж эхэлсэн.
2025-09-04
158.1 сая ам.доллароор 2.9 сая тонн нүүрс борлуулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ он гарснаас хойших хамгийн өндөр борлуулалтаа өнгөрсөн сард хийжээ. Тодруулбал, тус компани наймдугаар сард 2.9 сая тонн нүүрсийг 158.1 сая ам.доллароор борлуулсан байна. Энэ нь өмнөх сарынхаасаа 300 мянга, 2025 оны эхний зургаан сарын дунджаас 1.2 сая тонноор өссөн дүн аж. Өнгөрсөн сарын борлуултын 62 хувийг коксжих, үлдсэнийг нь баяжуулсан болон эрчим хүчний нүүрс эзэлжээ.
2025-09-04
Тарвага хугацаанаасаа өмнө ичиж байгаа нь эрт хүйтрэхийн дохио гэв
Монгол тарвага энэ жил ердийн үеийнхээс харьцангуй эрт буюу сар гаруйн өмнөөс хөеө ноохойгоо хурааж, ичиж эхэлснийг орон нутагт ажиллаад ирсэн экологичид хэлж байна. Хөвсгөл аймгийн Улаан тайгын өмнөд хаялга, Булнайн нуруу, Алтан тэвшийн хөндийг зорьсон МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, хөхтөн судлаач Н.Батсайхан тэргүүтэй экологичид энэ талаар мэдээлсэн нь эрт хүйтэрч болзошгүй гэх сэрэмжлүүлгийг олон нийтэд өглөө.
2025-09-03
МЗЭ Бага чуулганаа энэ сарын 19-нд хийнэ
МЗЭ-ийн Удирдах зөвлөл наймдугаар сарын 26-нд хуралдахдаа дөрвөн жилд нэг болдог Бага чуулганаа энэ сарын 19-нд зохион байгуулахаар товложээ. Түүнчлэн Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны 401 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу нэр бүхий уран бүтээлч, судлаачдыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2025-09-03
“Шунхлай” ХХК 50 тэрбум төгрөгийн бонд гаргалаа
“Шунхлай” ХХК олон нийт, хөрөнгө оруулагчдаас 50 тэрбум төгрөг татан төв¬лөрүүлэх “Шунхлай-2.0” бондын анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүлж, Монголын хөрөнгийн бир¬жид цан цохих ёслол зохион байгууллаа. Эхний ээлжид 12 сарын хугацаатай, 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 400 000 ширхэг бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож, 40 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөснөө тус компаниас зарлаад байна.
2025-09-03
Шинэ Зеланд Улсын Парламентын даргын айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөсөн Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.09.03) буцлаа. Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол, Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс үдэн мордуулав.
2025-09-03
Самар хууль бусаар бэлтгэсэн этгээдэд оноосон хорих ялыг хэвээр үлдээлээ
Дархан цаазат Богдхан уулаа сөнгөрсөн намар цайруулж бэлтгэсэн 1.2тн самар худалдан авч, хоёр жийп, нэг бага оврын ачааны машинаар тээвэрлэх гэж байхдаа хууль сахиулагчдад саатуулагдсан иргэн В.Баянхмөнхөд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөх хянан хэлэлцлээ. Тэрбээр гурван өмгөөлөгчийнхөө хамтаар анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн гомдол гаргасан аж.
2025-09-03