Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Энэ долоо хоногт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Нийслэлд цахилгаан эрчим хүчний засварын ажил үргэлжилсээр байна. УБЦТС ТӨХК-аас мэдээлснээр энэ долоо хоногт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх болон Төв аймгийн Аргалант, Батсүмбэр сумын ААН-үүдийн цахилгаан эрчим хүчийг тасалж, шугам тоноглолд засвар хийхээр болсон байна. Тодруулбал, энэ сарын 15-наас 21-ийг хүртэл байршлаасаа шалтгаалж 09:00-20:00 нь хооронд засварын ажил үргэлжлэхээр байна.
2025-09-15

Макроны засаглалын долоо дахь Ерөнхий сайд

Эммануэль Макрон Елисейн ордны эзэн болсноос хойш Францад долоо дахь, сүүлийн нэг жилд гурав дахь Засгийн газар нь одоо эмхлэн байгуулагдах дээрээ тулж ирлээ. Энэ Засгийн газрыг 2022 оноос Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Сэргэн мандал намын гишүүн Себастьян Лекорню толгойлох болж байна. Тэрбээр 1986 онд төрж, 16 настайдаа Ардын хөдөлгөөний төлөө холбоо намын гишүүн болоод улс төрийг сонирхох болсон байна. Намынхаа залуучуудын хөдөлгөөний бүрэлдэхүүнд багтан 2004 онд Вернон хотод бүс нутгийн сонгуульд оролцов. Их сургуульд сурч хүний эрхийн салбарт бакалавр, магистрын зэрэгтэй болжээ.
2025-09-15

Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна

Төслийн бүтээн байгуулалтыг Францын “Пома групп”-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Харин “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм
2025-09-15

Автомашингүй өдрийг цуцалсан ч, Төв талбайн арга хэмжээг үргэлжлүүлэв

Жил бүрийн есдүгээр сард уламжлал болгон зохион байгуулдаг автомашингүй өдрийг нийслэлчүүд хүлээдэг гэхэд дэгсдэхгүй. Авто зам, талбайд нэг өдөр иргэд хүссэнээрээ алхаж, хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг.
2025-09-15

Барилга угсралт, их засварын хөрөнгө оруулалт 9.1 их наяд төгрөг болж өсжээ

Барилгын салбарын хамгийн том, стратегийн ач холбогдол бүхий “Барилга экспо-2025” 38 дахь удаагийн үзэсгэлэн, яармагийг энэ сарын 12-14-нд “Буянт-Ухаа” спорт ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн, худалдаагаар шинэ орон сууцын төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулж, салбарын шинэчлэлийн бодлого, хөгжлийн чиг хандлага, ногоон барилгын шийдэл, дэвшилтэт техник, технологийн хэрэглээ, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг сонирхуулсан юм.
2025-09-15

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
2025-09-15

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо

Монгол Ардын нам (МАН)-ын нарийн бичгийн дарга, Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын гэр, албан өрөөнд АТГынхан нэгжлэг хийж, улмаар түүнийг 48 цагийн хугацаанд хойшлуулшгүйгээр албадан саатуулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Улмаар түүнийг яллагдагчаар тооцон цагдан хорих санал Нийслэлийн прокурорын газраас гаргасныг өнгөрсөн баасан гаргийн үдэш Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
2025-09-15

Парламентын 35 жилийн алдаа, оноог хэлэлцэв

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 35 жилийн ойн хүрээнд “Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Энэ үеэр УБХ-ын гишүүн, мөн УИХ-ын даргаар ажиллаж, олон удаа парламентад сонгогдон ажилласан Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж нар илтгэл тавьсан.
2025-09-15

Том ордыг төр ашиглана гэх ойлголт бүх түвшинд өөрчлөгдсөнийг “Mining pro expo-2025” харууллаа гэв

Салбарын голлох арга хэмжээний нэг “Монголын уул уурхайн долоон хоногMining pro expo-2025” энэ сарын 11-13-нд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болж өндөрлөлөө. Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 30, аж үйлдвэрийн салбарын 72, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79, экспортын 94, улсын төсвийн орлогын 30 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн, Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр билээ. Олон улсын зах зээлд түү¬ хий эдийн үнэ ганхахад манай эдийн засагт шууд нөлөөлдөг.
2025-09-15

УИХ, Засгийн газрын хооронд “гал асаах” намрын чуулган

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээнэ. Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцэх үе шатыг тав болгон нэмсэнтэй холбоотойгоор ийнхүү намрын чуулганыг хоёр долоо хоногийн өмнө эхлүүлдэг болж буй юм. Эл чуулган “халуухан” болох төлөв эхнээсээ ажиглагдаж байна. Учир нь улс төрийн нөхцөл байдал өнгөрсөн намрынхаас огт өөр, “ороо бусгаа” болсон.
2025-09-15

“Энергосервис монтаж” ХХК-ийнхнаас хахууль авсан хэрэгт ЭХЯ-ны хэлтсийн даргыг шалгаж эхлэв

Эрчим хүчний яам (ЭХЯ)-нд өнгөрсөн пүрэв гарагт ЭЦА-наас нэгжлэг хийж, Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамцыг албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан хэрэгт шалгаж эхэллээ. Түүнийг цахилгаан станцын барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисст ажиллахдаа бусдад давуу байдал олгож, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа гэнэ.
2025-09-15

Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний ээлжид нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа.
2025-09-15

Япон, Герман, Орос эрдэмтэд Монгол гэрийн загвараар бөмбөгөр оройт байшин бүтээжээ

Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас Монгол гэрийн загвараас санаа авч, олон жил хөгжүүлсний эцэст нийтийн хэрэглээ болгож буй бөмбөгөр оройт орос байшинг танилцууллаа.
2025-09-14

“Чингис хааны мартагдсан хотууд”-тай танилцах нь

“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийх гэж байна. Францын медиа компани, нэрт түүх судлаач Мари Фаверю (Marie Favereau) болон олон улсын археологчдын хамтын ажиллагааны үр дүнд хийгдсэн тус бүрэн хэмжээний киног “Тэнгис” кинотеатрт энэ сарын 20-нд 16.00 цагаас үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.
2025-09-14

Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо

Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд нийтэлсэн нь нэлээд шуугиан дэгдээгээд байна. 56 сая хүнийг хамруулсан, асар том хүрээтэй энэ¬хүү судалгаагаар агаарын бохирдол нь тархи, мэдрэлийн өвчин, эмгэг үүсгэж буйг тогтоожээ. Бүр тархины саажилт, Паркинсоны өвчинтэй шууд холбогдож байгааг тогтоосны дараа хүмүүс эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг илүүд үзэж буйгаа илэрхийлэх болжээ.
2025-09-14

Их мастер цолтнууд тоглолтыг хошуучлаад эхэлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Баянхонгор аймагт зохион байгуулж буй шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүү¬ дийн 55 дахь тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүү¬ дийн ангилалд өрсөлдсөн шилдгүүдээс Гавьяат тамир¬ чин, их мастер Б.Мөнгөнтуул, их мастер Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Мөнгөнзул нар зургаан өргийн дараа 5.0 оноотой зуузай холбон тэргүүлж эхэллээ.
2025-09-13

Олимпын музей “On location”-той хамтын ажиллагаагаа шинэчиллээ

Олимпын музей “On location”-той хамтын ажиллагаагаа шинэчилж байгаагаа мэдэгдсэн. “On location” нь “Милано-Кортина 2026” өвлийн олимп, паралимпийн өвлийн наадам болон “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын албан ёсны зочлох үйлчилгээний түнш байгууллага юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Олимпын музей түүхэн үнэт дурсгалуудаа зээлдүүлэхээс гадна олимпын өв соёл, урлаг, спорт, энтертайнментыг нэгтгэсэн өвөрмөц үзвэрийн аяллыг бий болгож, Италийн Милан хотод олимпын сэдэвт үзэсгэлэн, хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах аж.
2025-09-13

Японы шинэ Ерөнхий сайд ирэх сард томилогдоно

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба огцрохоор шийдсэнээ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн нь Либерал-Ардчилсан нам нь Парламентын сонгуульд ялагдсантай холбоотой аж. Тус нам Парламентын Дээд танхимд олонхын байр сууриа алдсанаас эгнээнд нь хагарал гарахаас сэргийлж ийм алхам хийх шаардлагатай болсон байна. Улс төрчид нь ч Шигэрү Ишибаг огцрохыг уриалсан аж.
2025-09-12