Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хубилай сэцэн хааны үйл хэрэг, түүхэн гавьяаг хэлэлцлээ

Хубилай сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан “Хубилай сэцэн хаан: Амьдрал үйл хэрэг” эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр МУБИС-д зохион байгууллаа. Хуралд Шинжлэх ухааны академийн гишүүд, академичид, их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд, багш, эрдэмтэн, судлаачид тэргүүтэй салбарын нэр хүндтэй зочид оролцов. Тэд Монголын эзэнт гүрний түүх, Хубилай хаан судлалын цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээр шинжлэх ухааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаарлагатайг онцлон тэмдэглэлээ.
2025-11-20

Ашигт малтмал олборлохдоо хаягдал усны далан сэтэлсэн байжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Салбарын хяналтын газрынхан иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийснийг мэдээллээ. Орон нутгийн иргэд “Уул уурхайн компаниуд олборлолтын улмаас үүссэн шар усны даланг сэтэлж, Орхон голыг бохирдуулж байна” гэх гомдол гаргасан аж. Үүний дагуу салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газар, Орхон, Чулуут голын сав газрын захиргааныхан хамтран дээрх хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
2025-11-20

Хэрэглээгээ танасаар хэдий болтол тэсэх вэ

Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн О.Уран­гарав сар бүрийн 15-нд цалингаа авдаг. Энэ сарынх нь цалин 17-ны өдөр бууснаар хүнс, ахуйн хэрэглээнийхээ зүйлсийг худал­­дан авахаар явлаа. Гурван ам бүлтэй айл хагас сарын бүх хэрэглээндээ 400 000 төгрөг зарцуулах учиртай. О.Урангарав арай үнэ хямдыг нь бодож “Барс” захаар үйлчлүүлдэг. “Барс”-д ур­­жигдрын байдлаар нэг кг будаа 3600-5000, сахар 3500, үхрийн ястай мах 19 000-20 000, ясгүй нь 22 000-23 000, хонины мах 16 000-17 000 төгрөгийн үнэтэй байв.
2025-11-20

Академич С.Нарангэрэлд “Чингис хаан” одон олгохоор болжээ

Монгол Улсын хууль эрх зүйн салбарт байгуулсан гавьяаг нь үнэлэн С.Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон олгохоор болсныг Ерөнхийлөгчийн тамгийн газраас мэдээллээ.
2025-11-20

Улаан буудай, тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний гаалийн татварыг чөлөөлнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр баруун бүсийн импортын улаан буудай, мал, амьтны тэжээл болон тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өчигдөр өргөн барьжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын хуралдаа­наар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
2025-11-20

Иргэдийн зорчих нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болгоход анхаарал хандуулахыг хүслээ

Сайд Б.Батцэцэг хоёр улсын иргэдийн зорчих урсгал ихээр нэмэгдэж буйг харгалзан иргэдийн зорчих нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох цаг үе хэдийн болсон гэдгийг онцлоод эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдийг нэн түрүүнд хүмүүнлэгийн үүднээс визийн нөхцөлөөс чөлөөлөхөд онцгой анхаарал хандуулахыг хүслээ.
2025-11-20

Нийслэлийн төсөвт 4.3 их наяд төгрөг төвлөрүүлнэ

Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн өгсөн саналын дагуу ирэх оны төсвийг хотын дэд бүтэц, төлөвлөлт, орон сууцжуулах төс­лүүдэд түлхүү зарцуулах, тэр дундаа сургууль, цэцэрлэг барих, анхан болон дунд шатны төрийн байгууллагуудын үйлчилгээ, харилцаа хандлагыг сайжруулах, хүнд суртал, татварын ачааллыг буу­руулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудад анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон байна.
2025-11-20

Орон нутгийн сургуулиудад “Pearson” хөтөлбөрийн талаар дэмжлэг үзүүлэв

Манай улс 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний “Pearson”, математикийн “Eduten” гэх хоёр шинэ хөтөлбөрийг нэвтрүүлсэн билээ. Одоогоор “Pearson” хөтөлбөрийг нийт 679 сургуулийн 3-8 дугаар ангид хэрэгжүүлж байна. Тэгвэл уг хө­төлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах ажлыг Дорноговь аймгаас эхлүүлснийг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
2025-11-20

Бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх амлалтад монголчууд нэгджээ

Ташрамд,  ДЭМБ-аас дэлхий нийтээр нэг сая хүн амлалт өгөх буюу бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх “тангараг”-т нэгдэхийг улс орнуудад уриалж буй. Уг амлалтад одоогоор 229 мянган хүн нэгджээ. Үүнд мөн монголчууд нэгдэх боломжтой бөгөөд 6800 гаруй хүн амлалт өгөөд байгаа аж.
2025-11-19

АҮЭБЯ: АИ-92 автобензин 95 вагон байна

Шатахууны нөөц өнөөдрийн 07:00 цагийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэсэн нийт 225 вагон цистерн байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. Тодруулбал
2025-11-19

“Нүхэн жорлонгийн асуудлыг шийдэхийн тулд нэгдсэн менежмент, тохирсон технологи, стандарт нэвтрүүлэх шаардлагатай”

“Нүхэн жорлонгийн асуудлыг шийдэхийн тулд нэгдсэн менежмент, тохирсон технологи, стандарт нэвтрүүлэх шаардлагатай”
2025-11-19

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ
2025-11-19

Б.Дашпүрэв: ШТС-уудад бензин нийлүүлэх явцад түр зуурын хомсдол үүссэн

Уржигдар оройноос эхлэн бензин дахин хомсдож, шатахуун түгээх станц (ШТС)-ууд иргэдэд үйлчлэхгүй хэмээн буцаасан талаар нийгмийн сүлжээгээр “шуурав”. Саяхан л хүмүүс хонон өнжин шатахуунд дугаарлацгаасан. Асуудал шийгдэгдээд сар ч бололгүй дахиад ийм зүйлтэй нүүр тулсан иргэд маш их бухимдаж, сайд, дарга нарыг хатуу шүүмжилсээр байна. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-наас өчигдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Тэд шатахууны нийлүүлэлт тасралтгүй явагдаж буй бөгөөд үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хэллээ.
2025-11-19

Усалгаатай газар тариалангийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн хүрээнд ХААИС-тай хамтран усалгаатай газар тариалан бүхий сумдын 20 хүнийг усжуулагч-оператор, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн оператороор бэлтгэж эхэлснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мөн сумуудын ногоочид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг услалтын системийг ашиглах график гаргаж, зөв таримал тариалах, усны хэрэглээ болон урсгал зардлыг тооцох арга зүйд суралцуулах гэнэ. Улсын хэмжээнд газар тариалангийн услалтын систем нь ус ашиглалтын үр ашиг бага, хуучирсан, дэд бүтцийн хувьд тогтворгүй, засвар, үйлчилгээ хийлгүй олон жил орхигдсон байжээ.
2025-11-19

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог нэмж, 597 болгов

МАН-ын XXXI Их хурал төлөвлөснөөсөө нэг өдрөөр сунаж, өчигдөр үүрээр дууссан байна. Эхний өдөр тэд намын даргаараа Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг 94.5 хувийн саналаар сонгосон юм. Хоёр дахь өдрөө намын үндсэн дүрмээ хэлэлцэн баталсан. Ингэхдээ 44 заалт шинээр нэмж, 57 заалтыг өөрчилж, есийг хасжээ. Тус намын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалт бий. Үүнийг хасах, өөрчлөх, эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байсан билээ. Гэвч Их хурлын гишүүд эл заалтаа “хөндсөнгүй”. Хэдий тийм ч Засгийн газраа тогтвортой ажиллуулах улс төрийн тохиролцоо хийсэн, Н.Учрал УИХ-ын дарга болно гэсэн мэдээлэл гараад буй.
2025-11-19

“365 Анхаарч, хайрлая” аян нь зөвхөн нэг өдрийн санаачилга биш

“365 Анхаарч, хайрлая” аян нь зөвхөн нэг өдрийн санаачилга биш
2025-11-19

Нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн өвөлжих нь

Нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн өвөлжих нь
2025-11-19

Автобус хүлээсэн иргэд өвлийг хэрхэн давахаа мэдэхгүй байна

Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Улаанбаатарт өвөл ирэхтэй зэрэгцэн иргэд авто¬бусны буудал дээр “мөхөөлдөс” болтлоо хэн нь удаан тэсэх вэ гэдэг “туршилт”-д ордог. Амнаас нь уур савсаж, ороолт, малгай нь цантсан хүмүүс өнгөрсөн даваа гарагт төв зам дагуух буудал болгон дээр автобус хүлээн зогсож байв. Залуус утсаараа автобус хаана явж байгааг шалгачхаад гараа халаас руугаа хурдхан шиг хийх бол биедээ ахадсан цүнх үүрсэн хүүхдүүд даарсандаа нааш цааш холхиж ядан тэвчих аж.
2025-11-19