Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнаар 265 хүнийг сургажээ
Манай улс 2023 онд Засгийн газрын тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан. Одоогийн байдлаар 13 халдварт өвчнөөс сэргийлэх есөн төрлийн вакцинаар 0-15 насны хүүхдийг дархлаажуулж байна. Ингэснээр манай улс халдварт саа өвчнийг устгаж, мөн сахуу, хөхүүл ханиад, нярайн татран өвчин сүүлийн 20 гаруй жил бүртгэгдээгүй буюу хяналтдаа авсан здэг. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн дунд зонхилон тохиолддог А вируст гепатитын өвчлөл эрс буурсан хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн хэлсэн.
2025-10-15
Зарим нутагт цас орж, хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
Манай орны нийт нутгаар өнгөрсөнөдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байсан бол өнөөдрөөс эхлэн зарим аймагт их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарахыг цаг агаарын байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутгаар энэ сарын 15-16-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, шуурах аж.
2025-10-15
Тариалсан улаан буудайн 69.7, төмсний 79.1 хувийг хураажээ
Улс орон даяар ургац хураалт үргэлжилж байна. Энэ сарын 13-ны байдлаар улаан буудай, төмс хураалт 70-80, тэжээлийн таримал, хүнсний ногооных 70 орчим хувьтай байгааг Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, ургац хураалтын дүн мэдээнээс харахад үр тариа 66.4, үүнээс улаан буудай 69.7, төмс 79.1, хүнсний ногоо 61.3, тэжээл 40, тосны ургамал 29 хувийн гүйцэтгэлтэй байна.
2025-10-15
Б.Энхбаяр гишүүнийг УИХ-ын дарга шүүхэд өгчээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн тухай түүний өмгөөлөгч Ү.Амарбат мэдээлэв. Нүүрсний хулгайтай холбоотой, мөн хүн амины хэрэгт орооцолдсон байж болзошгүй тухай мэдээллийг гишүүн Б.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө дэлгэсэн билээ. Мөн одоо болтол уг мэдээллээ няцаагаагүй, баримттай хэмээн хэлж буй.
2025-10-15
Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны IV шатны ялагчаар тодров
Евразийн бүс нутгийн авьяастнуудыг тодруулах зорилготой “Silk way star” олон улсын уралдааны дөрөвдүгээр шатны шалгаруулалт уржигдар болж, дуучин Ж.Мишээл ялагчаар тодорлоо. Монгол, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Киргиз, БНХАУ, БНСУ, Малайз, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг 12 орны уран бүтээлчид өрсөлдөж буй эл уралдааны эхний шатны шалгаруулалт өнгөрсөн сарын 20нд болсон бөгөөд нийт 10 долоо хоногийн турш үргэлжлэх юм. Харин финалын шатны шалгаруулалт ирэх сарын 22-нд болох аж.
2025-10-14
Дани улсад 15-аас доош насны хүүхдүүд цахим платформ ашиглах боломжгүй болох нь
Дани улсын Засгийн газраас 15-аас доош насны хүүхдүүд цахим платформ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг албан ёсоор танилцууллаа. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен эл төлөвлөгөөг парламентын намрын чуулганы нээлтийн үеэр танилцуулсан бөгөөд энэ нь хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарсан дэлхий нийтийн бодлогын нэг хэсэг болохыг онцолжээ.
2025-10-14
Нүдэнд үл үзэгдэх аюул буюу бичил хуванцар
Хүн төрөлхтний эрүүл мэндэд аюул учруулж буй өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудын нэг нь микропластик буюу бичил хуванцар болоод байна. Таван миллиметр ч хүрэхгүй, нүдэнд үл үзэгдэх бичил хуванцрын хэсгүүд өдгөө дэлхийн өнцөг булан бүрд тархаж, далай, тэнгис, гол, мөрөн, хөрс, шорооноос эхлээд хүний биед ч их, бага хэмжээгээр агуулагддаг болсон гэвэл та итгэх үү.
2025-10-14
Намрын шүлгүүд
Гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор Чагнаагийн Пүрэвдоржийн шүлгүүдээс уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр 1950 онд Архангай аймгийн Жаргалант сумд төрсөн бөгөөд “Амьдралын төгөл”, “Амьдралын төлөөс”, “Амьдралын төөрөг”, “Амьдралын төвөргөөн”, “Амьдралын аялгуу” зэрэг яруу найргийн таван боть номоо хэвлүүлсэн нэгэн. Мөн бүтээлүүдээ орос, англи, япон, франц, герман гэсэн таван хэлээр хэвлүүлдгээрээ онцлогтой юм. Ингээд Ч.Пүрэвдоржийн “Амьдралын төвөргөөн” номд орсон шүлгүүдээс дээжлэн хүргэе.
2025-10-14
Хоёр иргэн угаартаж нас баржээ
Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Угаарын хийн хордлогыний улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 59 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барсан байна. Тодруулбал, нийт угаартсан тохиолдолыг байршилаар нь авч үзвэл Сонгионохайрхан дүүрэгт 25, Чингэлтэй дүүрэг долоо, Налайх дүүрэгт хоёр, Хан-Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт 14, Орхон аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл, тухайн хоёр иргэн гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй байна хэмээн Нийслэлийн эрүүл мэндий үндэсний төвөөс мэдээллээ.
2025-10-14
“Т” эсийг нээсэн эрдэмтэд
Энэ оны физиолог, анагаах ухааны Нобелийн шагналыг Мэри Э.Брунков, Фредерик Рамсдел, Шимон Сакагүчи нар “Хүний эрүүл эд эсийг устгахаас сэргийлдэг дархлааны тогтолцооны механизм болох “Т” эс, түүний үйл ажиллагааг нээсэн” бүтээлээрээ хүртлээ.
2025-10-14
“Хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг битгий зөрчөөч”
Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн дэргэд “Шунхлай” шатахуун түгээх станц байрладгаас үүдэн хүүхдүүд өдрийн туршид шатахуун үнэрлэж, улмаар толгой нь өвдөн, дотор муухайрах болжээ. Үүнтэй холбогдуулан сурагчдын эцэг, эхийн төлөөлөл өчигдөр мэдээлэл өглөө.
2025-10-14
Өнгөрсөн онд сүрьеэгээр 169 иргэн нас баржээ
ДЭМБ-ын гишүүн орнууд Сүрьеэг устгах дэлхийн стратеги баталж, эл өвчний тархалтыг эцэс болгох зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2035 он гэхэд нас баралтыг 2015 оныхтой харьцуулахад 95, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах, сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөж буй өрхийн эзлэх хувийг тэглэхээр зорьж байна. Үүний хүрээнд манай улс 2025- 2028 онд хэрэгжүүлэх Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулснаа өчигдөр танилцуулсан юм. Уулзалтад холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах түвшний 300 гаруй хүн оролцов.
2025-10-14
Дэлхийн байгаль хамгаалагчид чуулж байна
Дэлхийн байгаль хамгааллын конгресс АНЭУын Абу Даби хотноо энэ сарын 9-15-нд болж байна. Олон улсын байгаль хамгаалах холбооноос дөрвөн жил тутамд зохион байгуулдаг эл конгресст өнөө жил дэлхийн 160 гаруй орны төр засаг, судалгаа шинжилгээний байгууллагын болон хувийн хэвшлийн 10 мянга гаруй төлөөлөгч оролцож буй юм.
2025-10-14
МАН-ын 38 гишүүн нэгдэж, өнөөдөр 16.00 цагаас намын бүлгийг хуралдуулахыг шаардлаа
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "МАН-ын 38 гишүүн нэгдж намын бүлгийг хуралдуулахад санал нэгдэж, намын даргат бүлгийн хурлаа хуралдуулахыг шаардлаа. Бүлгийн дарга байхгүй учраас ажлын албанд бичгээр хүргүүлсэн. Тэгэхээр УИХ-ын чуулган болон дэгийн тухай хуульд бүлгийн хурлыг намын бүлгийн дарга, эсвэл бүлгийн гишүүдийн олонх нь шаардсан бол хуралдах боломжтой байдаг. Тиймээс намын бүлгийн гишүүд нэгдэж дээрх шаардлагыг өглөө.
2025-10-14