Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Найрамдал” зуслангийн газраас 14 550 ам метр талбай “хумсалсныг” илрүүлэв

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас томилсон ажлын хэсэг олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллаж, хяналт, шалгалт хийснийг мэдээлээ. Шалгалтаар зусланд ажиллаж буй 142 ажилтан, албан хаагчийн чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, ачаалалд үнэлгээ өгөх, давхардлыг арилгах, мөн зуслангийн стандартуудын хэрэгжилтэд хяналт хийж, дүгнэлт гаргажээ.
2025-09-09

Малчдын уламжлалт арга барилыг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах хэрэгтэй гэв

Манай улсад байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор уршиг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй. Тэгвэл Соёлын өвийн үндэсний төвийнхөн “Соёлын өвд нөлөөлөх гамшиг, эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2025-09-09

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ
2025-09-09

Үерийн дараа Сэлбэ, Дунд голоос дээж авч шинжлэхэд гэдэсний халдвар үүсгэгч нян илэрсэн байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өнгөрсөн сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын уснаас дээж авч шинжилжээ. Мөн голын ойролцоох, эрэг орчмын хөрсний дээжүүдэд шинжилгээ хийхэд ялгадасны гаралтай бо¬хирдол байгаа нь тогтоогдсон байна.
2025-09-09

ХСҮТ-ийн эмч М.Чинзориг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын илтгэлээрээ шагнал хүртжээ

БНСУ-ын Бүдүүн, шулуун гэдэсний нийгэмлэгээс зохион бай¬гуулсан “ICRS 2025” буюу олон улсын хуралд манай улсаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг илтгэлээ хэлэлцүүлж, судалгааны ажлаа танилцуулсан байна.
2025-09-09

Мөнхөрсөн гэмээр осол

Далайн аварга хөлөг “Титаник”-ийг Ирландын “Harland and wolff” үйлдвэрт “White star line” компанийн захиалгаар бүтээжээ. “Олимпик”-аас арай урт учраас түүнийг дэлхийн зорчигч тээврийн хамгийн том хөлөг онгоц гэдэг, живэхгүй гэж ч сурталчилдаг байв. Гэвч энэ онгоц далайд анхны аялалдаа гараад л живсэн юм.
2025-09-09

Суудлын автомашины импорт өмнөх оныхоос 9.9 хувиар буурчээ

Энэ оны эхний найман сарын худал¬дааны статистик үзүүлэлтээс харахад Монгол Улс нийт 7.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн худалдан авсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
2025-09-09

Азийн үнэт цаасны форумд 20 улсын 100 орчим мэргэжилтэн оролцоно

Ази, Номхон далайн бүсийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох Азийн үнэт цаасны форумын 30 дахь удаагийн ерөнхий чуулганыг энэ сарын 11, 12-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганы үеэр хөрөнгийн зах зээлийн хөгжил, шинэ сорилт, боломжууд, хууль, эрх зүйн орчноос эхлээд тулгамдсан, шийдвэрлэх, олон нийтэд таниулах шаардлагатай асуудлуудыг ул суурьтай хөнддөг бөгөөд бүс нутгийн улсууд ээлжлэн зохион байгуулдгаараа онцлог.
2025-09-09

Автомашингүй өдрөөр иргэдэд эрүүл мэндийн үнэгүй үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлд уламжлал болсон автомашингүй өдөр энэ бямба гарагт тохиох юм. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг энэ жил “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ болох аж. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхан амны хөндийн үзлэг, чихрийн шижин, сүрьеэгийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх зөвлөгөө, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл хүргэх юм байна.
2025-09-09

Чингис хаан музейд Австралийн амбан захирагч зочлов

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн холбооны улсын амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт өчигдөр /2025.09.08 / Чингис хаан үндэсний музейн танхимуудаар зочилж, музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
2025-09-09

Хөвсгөл аймагт тарваган тахлын гурван тохиолдол батлагдаж, нэг хүн нас барав

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиол¬дол батлагдсантай холбогдуулан Цагаан-Уул болон Мөрөн сум уржигдраас энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй юм. Улмаар дээрх хоёр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургалт, хичээлээс гадуурх дугуйлан, РС тоглоомын газар болон соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох юм байна. Тарваган тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл өглөө.
2025-09-09

Бэлчээрийн даац 25 сая толгой малаар хэтэрсэн гэв

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн. Үүний 3.6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуй дангаараа бүрдүүлжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд 58 мянган ажлын байр бий болоод байгаа аж. Хөдөө аж ахуйн салбар тэлж буйн хэрээр малын тоо толгой ч дагаад нэмэгджээ.
2025-09-09

Ирэх сараас сумдад Нийгмийн даатгалын мэдээллийн шинэ SICOS системийг нэвтрүүлнэ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцлоо.
2025-09-09

“Explore Mongolia” компани шинжлэх ухааны нэр хүндтэй байгууллагад гишүүнээр элсжээ

Олон улсын түвшинд судалгаа, шинжилгээ, эрдэмтдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр 1904 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “The explorers club” хэмээх байгууллагад манай улсын “Explore Mongolia” компани гишүүнээр элсжээ.
2025-09-09

Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна.
2025-09-09

Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ

Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ. Эдгээр аймгийн нийт хүн амын 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байдаг аж. Мөн эл бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг, 600 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ.
2025-09-09

С.МӨНХЖАРГАЛ: 34 дүгээр сургуулийн түрээсийн “Г” байр луу хүүхдүүд нэг талдаа 2-3 км алхаж байна

Хот урагш хүрээгээ тэлж, орон сууцын хороолол, хотхонууд олноор барьж буй ч дэд бүтцийг нь шийдээгүйгээс өдгөө олон мянган хүүхэд сургууль, цэцэрлэггүй хохирсоор байгаа билээ. Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид байрлах 34 дүгээр сургууль бол үүний хамгийн тод жишээ. Ачаалал нь өдгөө тэсвэрлэхийн аргагүй хэмжээнд хүрээд буйг багш, ажилчид нь хэлж байна.
2025-09-09

Дипломат харилцаатай улсын тоо дөрвөөр нэмэгдлээ

Монгол Улс дэлхийн дөрвөн улстай шинээр дипломат харилцаа тогтоогоод байна. УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө Засгийн газраас Барбадос, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго болон Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслүүдийг өргөн барьж, улмаар парламентаар баталсан юм.
2025-09-09