Бөхчүүдийн барилдааны дүрэмд өөрчлөлт орох уу
Монголын үндэсний бөхийн холбооны Барилдааны дүрмийн зөвлөлийн ээлжит хурлаар улсын баяр наадамд мөрддөг Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм болон наадмаас бусад барилдаанд хэрэгжүүлдэг Монгол бөхийн барилдааны дүрмийн заалтуудыг хэлэлцүүлсэн. Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны төгсгөлд идэвх харгалзаж хасах заалтыг өөрчлөх, барилдааныг хаялцуулж дуусгах нь зөв хэмээн санал нэгджээ. Санал тус бүрийг шүүн хэлэлцсэний эцэст улсын начин Ж.Чулуунбат, Ө.Батзул нарын гаргасан саналыг хэлэлцэж, олонхоор дэмжжээ. Ингэснээр дүрмийн өөрчлөлтийг бөхийн дэвжээд, биеийн тамирын чиглэлийн их, дээд сургуулиудад хүргүүлж, нэг сарын хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
2023-11-23
П.БОЛОРТУЯА: Органик бус нойргүйдэх эмгэг 7.2 дахин өссөн
-Архаг ядаргаа нь сэтгэл зүйн гаралтай стрессорууд буюу ойр дотно хүнээ алдах, хүчирхийлэлд өртөх, байгалийн гамшгийг нүдээр харж, биеэр туулах, бие махбодын өвчин эмгэгтэй болох, гэр бүл салах, ажилгүй болох зэрэг олон зүйлээс шалтгаалан үүсдэг. Улмаар тархины үйл ажиллагаанд өөрчлөлт орж, эмнэл зүйн шинж тэмдэг нь зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилдэг. Үндсэндээ сэтгэцийн хөнгөн өөрчлөлтөөр илэрдэг, эдгэрэх боломжтой гэж тодорхойлж болно.
2023-11-23
“Хар жагсаалт”-д 61 компанийг нэмэв
Төрийн худалдан авах ажиллагааны газраас Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр болон аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар өчигдрийн ээлжит хуралдаанаараа баталлаа. Төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, ТЭЗҮ, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирэх сарын 1-ний дотор шилжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Мөн худалдан авах ажиллагааг www.tender.gov.mn цахим системээр зохион байгуулж, төлөвлөгөөнд нь тусган, тендерийн урилга, үр дүнг тухай бүрд мэдээлэхийг үүрэг болголоо.
2023-11-23
Зүүн бүсэд 3476 тонн шатахууны нөөцтэй байжээ
Тухайн үед А-80 бензиний 15, АИ-92-ын 22, АИ-95-ын 33, дизелийн түлшний 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байв. Мөн тэр үед дотоодын зах зээлд шатахууны хангамжийг тогтворжуулахаар ажиллаж буйгаа АМГТГ-аас мэдэгдсэн ч дорвитой үр дүн гараагүйг дээрх статтистикаас харж болохоор байгаа юм. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш манай улс 2.13 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон дүн гарчээ. Үүний дийлэнх буюу 1.16 сая тонн нь дизелийн түлш аж. Тэгвэл А-80 бензин 20.5, АИ-92-ыг 606.6, АИ-95/98-ыг 17.9, ТС-1 (онгоцны түлш) 53.5, Жет А-1 түлш 42.9, бусад бүтээгдэхүүн 226 мянган тонныг импортолсон байна.
2023-11-23
Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төслийн талаар танилцуулахдаа “Орон нутагт эрүүгийн болон иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Эдгээрийг нэгтгэхээр тусгасан. Энэ шүүх нь дотроо Эрүүгийн болон Иргэний хэргийн танхимтай байна. Ингэснээр анхан шатанд ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга тус бүр хоёр ажиллаж байгааг нэг, нэг болгож, орон тоо багасна. Мөн Орхон, Дархан-Уул аймаг дахь эрүүгийн болон иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг нэгтгэнэ. Харин давж заалдах шатны шүүхийг бүсчилсэн хэлбэрээр зургаан аймагт байгуулахтай холбоотой зохицуулалтыг хөндөхгүй” гэв.
2023-11-23
“Бэлтэсмөрөн”-гийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хүчингүй болголоо
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас “Бэлтэсмөрөн” компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, энэ оны хоёрдугаар сард шилжүүлсэн билээ. Дээрх яллагдагч нар бүлэглэн Хөвсгөл аймагт тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрээр “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” гэгчийг байгуулж, хүмүүсийг төөрөгдүүлэн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг залилан авч, мөнгө угаасныг цагдаагийнхан тогтоосон юм.
2023-11-23
Цаг агаарын улмаас Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөнийг хаав
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цастай, салхи шуургатай байна. Энэ сарын 20-22-нд Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт их хэмжээний цас орж, хүчтэй салхи шуурга дэгдсэнээс орон нутгийн замд зорчиход хүндрэл үүсэв. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид автомашин цасанд суусан таван дуудлагын дагуу уржигдар үүрэг гүйцэтгэж, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 11 иргэнийг болзошгүй эрсдэлээс хамгаалжээ.
2023-11-23
ХНХЯ ахмадуудаа алагчилдаггүй байгаасай
Бэлгэдлийн чанартай баримт бичгүүд ингээд дуусахгүй. Засгийн газраас 2020 оны гуравдугаар сард Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр баталжээ. Асрах төвийн хоол, эмчилгээний төсвийг нэмэгдүүлж, барилга байгууламжийг сайжруулан, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тус хөтөлбөрт заасан аж. Гэсэн ч дараа жил нь буюу 2021 онд хөтөлбөрийг хүчингүй болгосон байна.
2023-11-23
Татварын уян хатан бодлого хэрэгжүүлэхийг хүслээ
Аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хувьд цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад татварын уян хатан бодлого, оновчтой зохицуулалт шаардлагатай, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бэлэн бүтээгдэхүүний экспортын гаалийн татварын талаар хөнджээ. Ноос, ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид малчид, хоршоодоос түүхий эдээ нийлүүлдэг учраас татварын нэгдсэн систем, эрх зүйн шинэчлэл, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн ач холбогдол, хэрэглээг тэдэнд таниулах шаардлагатай байна гэв.
2023-11-22
Б.АРМИ: Аргаль, янгир гэрийн үүдээр л бэлчдэг байлаа
-Би энэ нутагтаа 20 жил мал малласан малчин хүн. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж экологид ихээхэн өөрчлөлт гарч байгааг хараад сэтгэл өвдөж, Аргаль, янгир хамгаалах сан байгуулж байв. Түүгээрээ дамжуулж байгаль орчноо хамгаалж ирсэн. Мөн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааг анх байгуулахад нь байгаль хамгаалагчаар ажилд орсон. Намайг хүүхэд ахуй байхад аргаль, янгир, хулан зээр гэрийн үүдээр малтай адил бэлчиж явдаг байлаа. Харамсалтай нь, сүүлийн 15 жилд зэрлэг амьтан илт цөөрсөн. Уул уурхайн нөлөөгөөр амьтад дайжиж, ховордсон.
2023-11-22
Булган аймаг “Нэг жуулчин, нэг хонь” санаачилгыг дэмжив
Тодруулбал, өвлийн улиралд Монголд ирсэн гадаадын иргэн бүрт нэг хонь үрчлүүлэх, бэлэглэх замаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Тэгвэл Булган аймаг эл санаачилгыг дэмжиж, нутагт нь ирсэн жуулчдад олгохоор эхний ээлжид 100 мянган хонь бэлэн болгосноо зарлалаа.
2023-11-22
МХБ-ийн арилжааны дүн зургаан их наяд төгрөг давлаа
Дээрх биржид өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд анх удаа нүүрсний туршилтын дуудлага арилжаа зохион байгуулсан билээ. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 15-наас төмрийн баяжмал худалдаж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн сарын 30-наас хайлуур жоншны баяжмал борлуулна гэж байв. Гэхдээ уг бүтээгдэхүүнийг худалдаж эхлээгүйг арилжааных нь мэдээнээс харж болохоор байгаа юм. Ташрамд дурдахад, МХБ-д бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд долоо, тавдугаар сарын 30-нд 10 их наяд төгрөг давж дээшилсэн статистик бий. Өчигдрийн байдлаар эл дүн 10.17 их наяд төгрөгт хүрэв.
2023-11-22
Халтиргааны улмаас дөрөв хоногт 282 хүн гэмтжээ
Халтиргааны улмаас сүүлийн дөрөв хоногт 282 хүн гэмтэж бэртсэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс өчигдөр сэрэмжлүүллээ. Ялангуяа энэ сарын 19-ний ням гарагт 83 хүн бэртэн, тус төвд хандсан нь өмнөх өдрүүдийнхээсээ бараг хоёр дахин нэмэгдсэн тоо юм байна. “Энэ сар гарснаас хойш нийслэлд цас их орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд халтиргаа үүссэн. Үүнээс улбаалан бэртэж гэмтэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна” гэж тус төвийнхөн анхааруулаад, иргэдэд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө. Түүнчлэн хүйтний эрч чангарсантай холбоотойгоор осгох, хөлдөх тохиолдол цөөнгүй гарах болсныг сануулав. Энэ сарын 3-наас эхлэн нийслэлд цас орсон. Түүнээс хойш 39 хүн дээрх шалтгаанаар ГССҮТ-д хандаж, эмчлүүлээд буй гэнэ.
2023-11-22
Барилга барих газрынхаа хэмжээг дур мэдэн нэмсэн зөрчил гаргажээ
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас тус газарт шалгалт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагш 4.5, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын суурь ухсан байжээ. Тодруулбал, холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй атлаа барилгын суурийг дур мэдэн хэтрүүлэн ухсаныг илрүүлснийг дээрх газрын дарга Ц.Тулга мэдэгдсэн байна. Тиймээс “Фүжи девелопмент” компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргийн холбогдох албаныхан зөрчлөө арилгах шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч биелүүлээгүй аж. Нийслэлийн удирдлага тус компанийнханд өчигдөр мөн л зөрчлөө арилгаж, барилгыг төлөвлөгөөнд заасан газарт барихыг сануулжээ.
2023-11-22
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 370 зөрчил илрүүлжээ
Зам дагуу, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, үйл ажиллагаа явуулсан объектуудыг судалж, шалган, холбогдох аж ахуйн нэгж, хувь хүмүүст зөрчлөө арилгах үүргийг ийслэлийн ЗДТГ-аас өгсөн гэнэ. Шалгалтаар 370 орчим байршилд зөрчил илрүүлсэн аж. Тухайлбал, талбай илүү хашаалсан 85, зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан 119 зөрчлийг илрүүлсэн гэнэ. Энэ мэтээр зөвшөөрөлгүй ТҮЦ болон чингэлэг байршуулсан, төмөр цуглуулах цэг, машин угаалгын газар ажиллуулсан зэрэг зөрчил цөөнгүй гарчээ. Эдгээрийн дагуу холбогдох байгууллагад нь шаардах хуудас болон мэдэгдэл хүргүүлсэн аж.
2023-11-21
Цахим номын сан нээв
МУИС-ийн захирал Д.Бадарч “Мэдлэгийг бүх ийтийн баялаг болгож, хүн бүрт хүртээхийн тулд 1000 гаруй номтой цахим сан бий болголоо. Энэ нь МУИС-ийн бүх оюутанд зориулсан хөрөнгө оруулалт” гэж онцлов. Хууль зүйн сургуулийн номын сангийн сан хөмрөгт хадгалж буй бүтээлүүдийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрсний дагуу цахим хэлбэрт шилжүүлснээр уг номын санг байгуулсан аж. Түүнчлэн цаашид 5000 номыг нэмэхээр зохиогчийн эрхийн хугацаа нь дууссан, эсэхийг шалгуулах хүсэлтээ Оюуны өмчийн газарт хүргүүлээд байгаа гэнэ.
2023-11-21
Амьтан асрах төвийнхөн иргэдийн хандиваар өвлийн түлшээ базаажээ
Амьтан асрах чиглэлээр 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Сайн санаа амьтдад” төрийн бус байгууллагын “Ub shelter” төв иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламжийн ачаар муур, нохойнуудаа дааруулахгүй өвөлжүүлэх боломжтой болжээ. 2023-2024 оны өвөл олон жилийн дунджаас хүйтэн байх урьдчилсан мэдээ гарсантай холбогдуулан амьтан асрах төвийнхөн түлш худалдан авахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг олон нийтээс гуйснаар нүүрсний нөөцөө хангалттай хэмжээгээр базаах төсөвтэй болсон байна.
2023-11-21
Халамж нэмэх биш, хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэхэд анхаарна
Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх онд халамж нэмэгдээгүй. Цаашид ч нэмэхгүй, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Инфляц бол өрхийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал үзүүлэлт. Цар тахлын үед хэрэгжүүлсэн Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр түүхэн үүргээ гүйцэтгэсэн, 126 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн. Түүхэнд анх удаа улсын төсвийн орлого давж, төсвөө тодотгосноор айл өрхөд шууд очдог цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн” гэсэн байна.
2023-11-21