Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнуудыг хууль бусаар халсан гэв 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнуудтай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус холбооноос “Засгийн газраас өмнөх оны аравдугаар сард дээрх компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилон, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд УИХ-ын 28 дугаар тогтоолоор зургаан сарын хугацаагаар сунгасан. Өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй Төрийн болон орон нутгийн өмчийн, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилох эрх хэмжээг Засгийн газарт олгосон агуулгатай зохицуулалт байхгүй” гэлээ. Мөн тус компанид томилогдон ажилласан бүрэн эрхт төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн заалтыг ноцтой зөрчин, нэр бүхий хүмүүсийг ажлаас хууль бусаар халсан хэмээсэн юм.
2023-11-21

“Нэг худгийг 40 жорлон бохирдуулж, ундны усанд аюул учруулж байна” 

Гэр хороолол харьцангуй бага, хотын төвийн бүсэд тооцогддог Зайсан орчмын орон сууцын хотхон, хорооллынхны ундны уснаас ч гэдэсний савханцар илэрснийг мэргэжилтнүүд онцлоод, нүхэн жорлонгоос болж Улаанбаатарын хөрс, ус үлэмж их хэмжээгээр бохирдсоныг хэлэв. Цаашдаа стандартын бус ариун цэврийн байгууламж нэмж бариулахгүй байх, тоог нь цөөлөх, жорлонгийн бохирдлыг бордоо болгон ашиглах саналыг дээрх агентлагаас дэвшүүлсэн юм. Энэ ажилд орон нутгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхныг манлайлан оролцохыг уриаллаа. 
2023-11-21

 Монгол бөхөнгийн тоо 15 540-д хүрч өслөө

Улмаар 2003 оны тооллогоор 750 орчим л үлдсэнийг судалгаагаар тогтоож байсан аж. Үүний дараа хамгаалах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлснээр 2014 онд буюу 11 жилийн дараа тоо нь 14 600-д хүрч өсжээ. Харамсалтай нь, 2016-2017 онд бөхөнгийн тархац нутгуудад бог малын мялзан өвчин дэгдсэнээр дахиад олноороо хорогдоход хүрсэн юм. Ингэснээр2018 оны тооллогоор 3391 бөхөн үлдсэнийг тогтоосон байдаг. Харин таван жилийн дараа ийнхүү дөрөв дахин өслөө. Түүнчлэн сүүлийн таван жилд монгол бөхөн агнасан тохиолдол бүртгэгдээгүй гэнэ. 
2023-11-21

 “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү тэргүүтэй хүмүүст дахиад яллах дүгнэлт үйлдлээ 

 Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн гэх хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт НПГ-аас дахиад яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. 
2023-11-21

Үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах татварын талаар хэлэлцжээ 

СЗХ-ны өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар нэг компанид биржээр арилждаг хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн нэг компанид үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Тухайлбал, “Novel asset management” компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд ирэх онд уул уурхай, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулах, хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахаар төлөвлөжээ. 
2023-11-20

Дэлхийн арьс, ширний группийн байгаль орчны стандартыг нэвтрүүлэх нь 

Дэлхийн томоохон стандартуудын нэг болох үүнийг нэвтрүүлснээр Европын Холбооны орнуудад Монголын боловсруулсан арьс, шир болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэнэ. Энэхүү стандартын аттестатчиллыг 17 бүлэг шалгуур үзүүлэлтээр тогтоох бөгөөд ХХААХҮЯ, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон элчиглэлийн үйлдвэрүүд хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлтгэл хангажээ. 
2023-11-20

“Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээх тогтоолыг баталлаа

Энэ үеэр Норвег, Кени, Унгар, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Тайланд, Уганда, Азербайжан зэрэг улс манай санаачилгыг сайшаан дэмжиж үг хэлсний сацуу хэрэгжүүлэхэд нь оролцох, эрдэмтдийн багт мэргэжилтнүүдээ ажиллуулах сонирхлоо илэрхийлэв. Харин Афганистан, БНСУ, Казахстан, Франц, ОХУ зэрэг улс тогтоолын төслийг дэмжиж хамтран зохиогчоор оролцох нь. ЮНЕСКО-гийн ивээл дор тус байгууллагын гишүүн орнуудын оролцоо, дэмжлэгтэйгээр олон улсын эрдэмтэн, судлаачдын хамт хэрэгжүүлэх эл санаачилгын хүрээнд эрдэм шинжилгээний зургаан цуврал бүтээл хэвлүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, эхний ботийг нь “Монголын тал нутгийн нүүдэлчид: Нүүдлийн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг” нэртэйгээр гаргах аж. 
2023-11-20

 ДНБ 6.9 хувиар өсөв 

Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн 1-9 дүгээр сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 320.1 тэрбумаар буурсан нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.6 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлжээ. ул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг дээрх хугацаанд 2.7 их наяд болсон нь 2022 оны мөн үеийнхээс 683.1 тэрбумаар нэмэгдсэн дүн юм. Нүүрс, газрын тосны олборлолт өссөн нь үүнд голлон нөлөөлсөн аж. Мөн аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг энэ оны эхний гурван улиралд 2.4 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийнхээс 87.2 тэрбумаар илүү гэсэн үг. Эргэн сануулахад, Монгол Улсын эдийн засгийг энэ онд 5.7, ирэх жил 5.9 хувиар өснө хэмээн таамагласнаа Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байв. 
2023-11-20

 Иргэд хоолтой хонохын тулд өр тавихаас өөр аргагүй байна 

“Хоногийнхоо махыг ч авч чадахгүй хүмүүс л байна шүү дээ. 1000-2000 төгрөгт тааруулж мах авах нь бий. Ихэвчлэн 200 граммыг л авдаг даа. Өр тавих нь ч их. Тэтгэвэр, тэтгэмж нь буухаар төлцгөөдөг. Ядарсан хүмүүс зээлээр өгөөч гэж гуйхад яаж үгүй гэж хэлэх билээ. Боломжоороо зарим нь төлнө, өрөө 1-2 жил төлж чадаагүй хүмүүс ч бий” гэсэн юм. 
2023-11-20

 Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болов 

Тэгвэл валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаасаа 171.3 тэрбумаар буурч, 2022 оны мөн үеийнхээс 253.4 тэрбумаар дээшилсэн дүн болов. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 26.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 253.3 тэрбум, өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 3.5 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний 86.4 хувийг хэвийн, 5.3-ыг нь анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл эзэлжээ. Тэгвэл чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Ингэснээр өмнөх сарынхаасаа 14.6, өнгөрсөн оны мөн үеийнхээс 472.6 тэрбумаар буурсан аж. Ийм зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэллээ. 
2023-11-18

“Чингис хаан” дуурийг хоёр өдөр тоглоно 

Ерөнхий зураач нь Ардын зураач Ч.Гунгаасүх. Дуурийн цомнолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч бичэн бөгөөд их эзэн Чингис хааны 1171-1189 он хүртэлх буюу Их Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхийг өгүүлсэн юм. Тэмүүжинд Э.Бумхүү, Л.Бүүвэйбаатар, Өэлүн эхэд М.Дариймаа, Ж.Энхмаа, Бөртэ үжинд Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг нар тоглоно. Энэхүү дуурийг тайзнаа анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тавьж байжээ. 
2023-11-17

Улаан буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангана 

Салбарын сайдын мэдээлснээр ургац хураалтын урьдчилсан дүнгээр 456 мянган тонн үр тариа, үүнээс 434 мянган тонн улаан буудай, 175 мянган тонн төмс, 183 мянган тонн хүнсний ногоо, 253 мянган тонн тэжээлийн ургамал, 50 мянган тонн тосны ургамал хураан авчээ. Ингэснээр улаан буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж буй юм. Улаан буудайн үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 32 мянган тонн буюу найм, хүнсний ногооных 35 мянган тонн буюу 23, малын тэжээл 82 мянган тонн буюу 45 хувиар өсжээ. Хүнсний ногооны тариалалт нэмэгдэж энэ жил түүхэндээ хамгийн их ургац хураан авсныг мөн дурдлаа. 
2023-11-16

Цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн хяналтын камерын бичлэг үзэхээс түр түдгэлзжээ 

Тэгвэл Засгийн газрын хуралдааны үеэр эл үйл явдалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонсон аж. Улмаар зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас ХЭҮК-той хамтран хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг томилж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгожээ. 
2023-11-16

Энэ өвлийн элсэлтийн шалгалтад оролцохоор 5645 төгсөгч бүртгүүллээ 

Харин 133 төгсөгч орос хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлсэн нь хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна. Өнгөрсөн хавар болон өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургууль төгсөгчид бүртгэлд хамрагджээ. Уг шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсноор өмнө нь хамрагдсан хүүхдүүд оноогоо ахиулах, эсвэл их, дээд сургуульд дахин суралцах боломж бүрдэж буйг Боловсролын үнэлгээний төвийнхөн тодотгосон. Энэ удаагийн шалгалтыг ирэх сарын 7-10-нд зохион байгуулах урьдчилсан товыг тус төвийнхөн гаргасан аж. Үүнийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталгаажуулсны дараа оролцогчдод албан ёсоор мэдэгдэх гэнэ. Ташрамд дурдахад, өнгөрсөн өвлийн элсэлтийн шалгалтад оролцохоор 5326 төгсөгч бүртгүүлж байв. Тэдний 75 хувь нь Улаанбаатар, бусад нь орон нутагт шалгалт өгсөн юм. 
2023-11-16

“Төрийн байгууллага хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр менежментээ зөв хийх хэрэгтэй” 

Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна. “E-Mongolia 4.0” системийн хүрээнд төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” гэв. Ерөнхий сайд системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хэрэгтэй гэлээ. Монгол Улсын нэгдсэн вэбтэй болох, төлбөрийн систем нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг “E-Mongolia 4.0”-ташиглах зэрэг санал дэвшүүллээ. 
2023-11-15

МУИС-ийн III байрыг нурааж эхэлжээ 

Тус сургууль “МУИС кампус” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хичээлийн III байраа нураахаар төлөвлөснөө мэдээлж байв. Тиймээс оюутнуудаа “Улаанбаатар” сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн байранд хичээллүүлэх болсон юм. Оюутнууд өөр байранд хичээллэхэд тохиромжгүй байгаа талаар олон удаа сургуулийнхаа удирдлагуудад хандсан ч тусыг ололгүй өдий хүрчээ. 
2023-11-15

Хувийн хэвшилд шилжүүлсэн хог ачих үйлчилгээ жигдрээгүй байна

Засгийн газраас төр бүх ажил, үйлчилгээг хийж, өөртөө ачаа үүрүүлэх шаардлагагүй гэж үзэн, заримыг нь хувийн хэвшлийн компани, мэргэжлийн холбоодод шилжүүлж эхэлсэн. Үүний нэгэн жишээ нь Баянзүрх дүүргийн хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшилд өнгөрсөн сард шилжүүлсэн нь юм. Нийслэлд анх удаа хог ачих үйлчилгээг хувийн байгууллагад шилжүүлснээр ямар үр дүн гарч байгааг сурвалжиллаа. 
2023-11-15

Хязаалан гунан үхрийн үнэ 1.72 сая төгрөгт хүрчээ 

Мөн эр хонины үнэ 219 500 төгрөг болсон нь 25 400, эр ямааных 145 900 төгрөгт хүрсэн нь 7500-гаар нэмэгдсэн дүн гэнэ. Тэгвэл үхрийн хоёр метрээс дээш урттай шир аравдугаар сард 4900 төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 1000- аар буурсан гэсэн үг. Харин цагаан ноолуур кг нь дунджаар 96 000 төгрөгт хүрсэн нь 2022 оныхтой харьцуулахад 5000-аар дээшилсэн үзүүлэлт юм. Эл бүтээгдэхүүн өнгөрсөн сард Улаанбаатарт хамгийн өндөр буюу кг нь 125 000, Булган, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 80 000 төгрөгийн ханштай байв. Сонирхуулахад, хоёр метрээс дээш урттай, үхрийн ширний үнэ 2020 оны аравдугаар сард 6900, дараа жилийнх нь мөн үед 6100 төгрөг байсан дүн бий. Тэгвэл цагаан ноолуур кг нь 2020 оны аравдугаар сард дунджаар 52 000, 2021 онд 110 000 төгрөг байсан юм. 
2023-11-15

Тодорхой байршлуудад эрчим хүч хязгаарлаж байна 

Монгол Улсын эрчим хүчний системийн хамгийн оргил ачаалал өнгөрсөн долоо хоногийн хугацаанд энэ сарын 12-ны 21.00 цагт 1416 МВт-д хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 144 МВт-аар өссөн дүн гарсныг ЭХЗХ-ноос мэдээлэв. Оргил ачаалалтай холбоотойгоор “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, “Монгол Улсын эрчим хүчний салбар өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангахад хүндрэл үүсэж, чадлын дутагдалд орсноор тодорхой байршлуудад хязгаарлалт хийгдэж байна. Иймээс хэрэглэгч та бүхэн 17.00-21.00 цагт эрчим хүчний хэрэглээгээ бууруулж, хэмнэлт хийхийг уриалж байна. Хэзээ, хаана хязгаарлалт хийхийг тухай бүрт Диспетчерийн үндэсний төвөөс шийдвэрлэх тул урьдчилан мэдээлэх боломжгүй байна” гэжээ. 
2023-11-15

Л.ОДГЭРЭЛ: Өргөн цар хүрээтэй, үндэсний үйлдвэрлэлийн цогц төслүүд ажлын байрыг нэмэгдүүлнэ

Ганц сар ч өмсөөгүй байтал даавуу нь бөөстөөд, цахилгаанжаад хэрэг алга. II ангийн хүү формоо шохой, шавартай хутгаад иржээ, угаасан чинь агшчихлаа, бас их чийг даах юм. Өмдний цахилгаантай хэсгийн оёдол нь их хатуу юм. Хүүхэд цавиа маажаад байна гэхчлэн дүрэмт хувцасны “зовлон”-гийн талаар тоочжээ. Харин манай хөрш айлын бүсгүй охиныхоо формыг “Ёстой дажгүй” гэж магтлаа. Тэднийх энэ жил сурагч болсон охиндоо эгчийнх нь I ангийн формыг өмсүүлсэн гэнэ. Хэдэн жилийн өмнө том охиноо сурагч болоход хоёр янзын форм авч өгсний нэг нь шүүгээний “мухарт мартагдсан”-ыг олсон тухайгаа ярьсан ээж “Монголд үйлдвэрлэсэн форм нь азаар үлдчихсэн байна. Угааж цэвэрлэсэнгүй, сайхан сэгсрээд индүүдсэн чинь шинэ болчихсон” гэв. 
2023-11-15