Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Дуутын хадны бичээсийг хамгаалах төслийг 105 000 ам.доллароор санхүүжүүлнэ 

Мөн хадны бичээсийг хадгалан хамгаалах, сурталчлах стратеги боловсруулахаар төлөвлөжээ. Цогт хунтайжийн хадны бичээс нь XVII зууны үеийн Монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцогддог. Лигдэн хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг уг бичээст дүрслэн харуулсан билээ. Ташрамд дурдахад, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хороо өнгөрсөн тавдугаар сард хуралдаж, баримтат өвийн олон улсын жагсаалтад Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг бүртгэхээр шийдвэрлэж байв. Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн өвүүдийг уг жагсаалтад бүртгэдэг билээ. 
2023-11-03

Сурагчид амралтаа хэрхэн өнгөрөөх вэ 

Ч.Галсангийн “Аянгат цагийн тууж” бүтээлийн номын тэмдэглэл, гэрэл зургийн уралдааныг “Book and travel”, “Nojo рublishing”-аас хамтран зохион байгуулж байна. Тус уралдаанд оролцохын тулд номын тэмдэглэл, гэрэл зургаа “Bookcafe Mongolia” бүлгэмд #аянгат цагийн тууж хаш тагтай нийтлэх ёстой. Шагналын сан нь дөрвөн сая төгрөг гэнэ. Номын тэмдэглэлд тэргүүн байр эзэлсэн оролцогчид мөнгөн шагнал, Хагийн хар нуур луу аялах эрхийн бичиг гардуулах аж. Бүтээлийг шалгаруулахдаа олон нийтийн хандалт, бичлэгийн хэлбэр, ур чадвар, зохиолын үндсэн агуулгыг оновчтой уран илэрхийлсэн байдал зэргийг харгалзах гэнэ. Хүлээн авах хугацаа нь энэ сарын 15. 
2023-11-03

М.Ундрам улсын хошой аваргаар тодорчээ

Монголын ширээний теннисний холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээнийг Мандалговь сумд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Тус тэмцээнд өрсөлдсөн эмэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин М.Ундрам тэргүүлснээр улсын хошой аварга болсон юм. Жил бүр шигшээ дөрөвт шалгаран, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгодог тоглогчдоос Б.Должинзуу удаалж мөнгө, Б.Болор-Эрдэнэ, Г.Сэлэнгэмөрөн нар хүрэл медаль хүртэв.
2023-11-02

М.ЦОГТБААТАР: Хүүхдийн төлөө сангаас санхүүжүүлэх төслийн шалгуурт өөрчлөлт оруулна 

-Монгол Улс 2021 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тусгай сангийн, Хүүхэд хамгааллын, Авто тээврийн тухай зэрэг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны үндсэн дээр Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулсан. Энэ сангийн хөрөнгийг үндсэн гурван чиглэлээр зарцуулахаар журамд тусгасан. Тодруулбал, бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих, олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн, уралдаанд амжилт гаргасан сурагчдыг шагнаж урамшуулах, мөн ийм арга хэмжээнд оролцох эрх авсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна хэмээн журамласан. Бид үүний дагуу л тус сангийн хөрөнгийг зарцуулж ирсэн. Ялангуяа сүүлийн хоёр чиглэл буюу амжилт гаргасан сурагчдыг урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулаад буй. Харин хамгийн эхний чиглэл болох хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулаагүй байна. 
2023-11-02

Лхаарамба Д.Жавзандоржийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбаар томилов

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамцын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгохоор уг хурлаас шийдвэрлэжээ. Мөн түүний нэр дэвшүүлсэн, Бурхан шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилов. Д.Жавзандорж нь Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүний олонхын дэмжлэг буюу 85.7 хувийн саналаар ийнхүү хамбаар өргөмжлөгдлөө. Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал нийт 55 гишүүний 89 хувийн ирцтэйгээр хуралдсан байна. Тэргүүн их хамба лам, лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслолыг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтжээ. 
2023-11-02

Сүхбаатар дүүргийн эмнэлгийн барилгын ажил 90 хувьтай байна 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Дукат” компанийнхан боловсруулжээ. Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” компанийнхан ажиллаж буй юм байна. Уг ажлыг 2021 оны наймдугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх жилийн хоёр дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах аж. Эмнэлэгт шаардлагатай 149 нэр, төрлийн 652 тоног төхөөрөмжийг одоогоор худалдан авчээ. Үлдсэн тоног төхөөрөмжийг авах санхүүжилтийг дүүргийн 2024 оны төсөвт тусгахаар төлөвлөсөн гэнэ. 
2023-11-02

Б.НАЦАГСҮРЭН: Өөртөө итгэлтэй байх нь архинд донтох эмгэгээс хамгаалдаг

СЭМҮТ-ийн амиа хорлолтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нацагсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр мөн “Бидний мэдрэмж сэтгэл зүйн төв” НҮТББ-ын судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бөгөөд “Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Согтууруулах ундааны хэрэглээ ба сэтгэцийн тулгамдсан асуудлуудын хамаарлыг илрүүлэх судалгаа” өгүүллээрээ оролцсон юм.
2023-11-02

Туркээс дахиад нэг “Шувуу” авчирч шалгаж байна 

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд авлигын хэргийн нэг яллагдагчийг өнгөрсөн долоо хоногт Туркээс хүлээн авчээ. Эл ажиллагааны хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард тус улсаас бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20.16-1, 11.4-2.1, 17.2-2 дахь заалтын дагуу яллагдагчаар татагдсан Ж.Отгонбаатар гэдэг хүнийг авчирч байсан. 
2023-11-02

Нийслэлд анх удаа гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээ хийжээ 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг II сургуулийн урд гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээ хийжээ. Нийслэлд анх удаа ийм тэмдэглэгээ хийсэн аж. Сургуульд орчмын бүсэд явган зорчигчийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг арга хэмжээг санаачлан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран хэрэгжүүлсэн юм байна. Цаашид тус дүүргийн сургууль орчмын бүх бүсэд ийм гэрэлтүүлэгч бүхий замын тэмдэглэгээг үе шаттайгаар байршуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, гэр хороололд байрладаг 35, 58 дугаар сургуулийн ойр орчмын гарцыг ийнхүү өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Гэр хороололд хяналт шалгалт тааруугаас автомашинтай иргэд хурд хэтрүүлэх, улмаар явган зорчигчид аюул осолд өртөх эрсдэл өндөр тул эхний ээлжид авто замын гарцуудыг нь гэрэлтүүлэхээр болсон аж. 
2023-11-02

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НТГ-ын дарга байсан Ч.Сайханбаяр нарыг саатууллаа 

УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр нарыг АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд аравдугаар сарын 31-ний шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатууллаа. Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг газартай холбоотой үйлдэлд холбогдуулсан хэмээж буй. Харин баттай эх сурвалжууд нийтийн тээвэртэй холбоотой үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгааг хэлэв. 
2023-11-02

Агаарын тээврийн компаниуд хүүхдэд зориулсан урамшуулал зарлалаа 

МИАТ ТӨХК энэ сарын 11-нээс ирэх сарын 31-ний хооронд хүүхэд багачуудад зориулсан урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Энэ хугацаанд Бээжин чиглэлд гэр бүлээрээ зорчих хүмүүс 0-11 насны нэг хүүхдээ тийзийн төлбөрөөс чөлөөлөх боломжтой болж буй. Тэгвэл “Хүннү эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлийн нислэгээр нэг айлын хоёр хүүхдийг үнэгүй тээвэрлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Сурагчдын амралт угтан зарласан уг урамшууллаа тэд ирэх оны гуравдугаар сар дуустал үргэлжлүүлэх нь. Эдгээр хөтөлбөр нь тухайн чиглэлүүдэд эцэг, эх, асран хамгаалагчтайгаа зорчих хүүхдүүдэд л хамаатай юм. 
2023-11-01

Хүний эрхийн боловсролыг бүх түвшинд сайжруулах шаардлагатайг онцлов

Монгол Улсын Хүний эрхийн комиссын тухай хуулийн 6.2-т “Комиссын төсөв үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, дэмжих, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шинжээч томилон ажиллуулахад шаардагдах зардал болон бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна” хэмээн заажээ. Тиймээс тус комисс энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, ялангуяа салбар дундын оролцоог хангах шаардлага байгааг ч хөндлөө. 
2023-11-01

 Ходоодны хавдрын эмчилгээнд дурангийн мэс заслын шинэ арга нэвтрүүлжээ 

Үүний үр дүнд өнгөрсөн сард анхны мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан гэнэ. Энэ нь нээлттэй мэс засал хийснээс илүү үр дүнтэй, өвчтөнд хүндрэл багатай, ил шарх үлдээхгүй, зовуурь багатай эмчилгээ гэдгээрээ онцлогтой аж. УНТЭ-ийнхэн цаашид эл аргаараа бүдүүн гэдэсний салстын доорх хавдартай хүмүүст ч мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Ташрамд дурдахад, дурангийн тусламжтайгаар хийдэг уг мэс заслыг дэлхий дахинд анх 2008 онд нэвтрүүлжээ. 
2023-11-01

Сурагчдыг гэрийн даалгавраар “дарах” нь зөв үү 

“VI ангийн хүүхэд шөнийн 00.00 цагт даалгавраа хийж дуусахгүй байна. Хичээлээ тараад 19.00 цагт гэртээ ирдэг. Гэр сургуулийн хажууд тулдаа 19.00 цагт ирдэг. Холоос явдаг хүүхдүүд нь 20.00 цагт, зарим нь түүнээс оройтож гэртээ харьж байгаа. Дөнгөж 11 настай хүүхдүүд шүү дээ. Орж ирэнгүүтээ гар, нүүрээ угааж хоолоо хурдан идчхээд, хичээлээ хийгээд сууна. Даалгавраа хийсээр шөнө 00.00 цаг өнгөрөөж унтаж байна. Өглөө босож үлдсэн даалгавраа хийнэ. Бүх багш даалгавраар булна. Ингэтэл хүүхдийг ядрааж, залхааж сургах нь байж боломгүй”. 
2023-11-01

“Согтуугаар автомашин жолоодсон бол өмч хөрөнгөөрөө ч, эрх чөлөөгөөрөө ч хариуцлага хүлээх ёстой” 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслийг баталбал хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 25 жилээр хорихоос гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол ял, хариуцлагыг нэмэх юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Ганбат “Ялын бодлогыг чангаруулах нь зөв. Гэхдээ хохирсон бага насны хүүхдийн амийг бүрэлгэх, гэрчийг устгах гэх мэтээр гэмт хэрэг нь бүр илрэхгүй болох вий. Олон түмний бухимдлыг дарахын тулд бүх зүйлийг чангаруулаад байж болохгүй” гэв. 
2023-11-01

“Хүүхдээ авах байтугай, уулзахаар ирсэн эцэг, эх нэг ч байгаагүйд сэтгэл эмзэглэдэг”

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж буй. Олон нийтийн зүгээс монгол өрхийг чадавхжуулах, эцэг, эхийг хариуцлагажуулах, хүүхэд хамгааллын бодлогоо оновчтой болгохоос гадна хосууд салсны дараах хүүхдийн тэтгэлгийг олгуулах талаарх саналаа түлхүү ирүүлжээ. 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль өдгөө нийгмийн хэрэгцээ шаардлага хангаж чадахгүйг 108 төвийн Хамгаалах байрнаас аврал эрсэн хүүхдүүд, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хамгаалал хүссэн эмэгтэйчүүд, “Өнөр бүл” төвд ирдэг багачуудын жишээнээс харж болно. Тиймээс “Зорьсондоо” багийнхан энэ удаа Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалт дутмагаас хүүхэд хамгийн ихээр хохирч буйг харуулахыг зорьж, “Өнөр бүл” төвөөс сурвалжилга бэлтгэхийн зэрэгцээ дээрх хуулийг санаачлагчаас зарим зүйлийг тодрууллаа.
2023-10-31

О.ОЮУН-ЭРДЭНЭ: Дотоод орчны бохирдол нь гаднахаас тав дахин их

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр дотоод орчны агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлс, түүнээс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. 
2023-10-31

Дахиад нэг Допингийн төвийг нууцаар байгуулах гээд байна уу, эсвэл...

Допинг тойрсон дуулиануудын буруутан нь Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА болж хувирсан. Тэгээд тэнд ажилладаг хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулаад сүйд болсон. Гэвч Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гийн үйл ажиллагааг өөр хүнд хариуцуулснаар шуугиан намжсан. Түүнээс хойш Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ, Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гийн шинэ дарга Ц.Уугангэрэл нар хамтдаа мэдээлэл, мэдэгдэл хийгээд явж үзэгдэх болсон юм. Гэтэл муулуулаад байсан Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гаас нь “муулах” шалтгаан илрээгүй байна.
2023-10-31

АН: Баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барина 

Мөн гишүүн Б.Пүрэвдорж “Хувь, хэмжээг нь багасгаж байж иргэд татвараа бүрэн төлнө, далд орлого ил болно. Г.Занданшатар даргын санаачилгаар, 100 мянган хүний гарын үсэгт тулгуурлан боловсруулах гэж байгаа төслийг миний өргөн барьсан төсөлтэй хамт хэлэлцэх нь зүйтэй” гэв. Тэрбээр НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн бариад буй. Түүнчлэн гишүүн Ц.Туваан орон нутгийн иргэдээс түлш тасарсан гэх мэдээлэл ирүүлж байгааг дурдаад, үүнд Засгийн газар анхаарал хандуулахыг шаардлаа. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл Баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж буйг дуулгав. 
2023-10-31

МАН: Орон нутгийн сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн талаар бусад намынхантай зөвшилцөнө 

Мөн Улаанбаатарын авто машины түгжрэлийг бууруулах зорилгоор төлбөртэй бүс тогтоохоор хуулийн төсөл боловсруулж буй тухайд тэрбээр олонхын бүлгийн дарга “Татвар, төлбөртэй бүс тогтоох, эсэх талаар нэлээд сайн ярилцах ёстой. Хуулийн төслийг өргөн барьсны дараа бүлгээр дахин хэлэлцэнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 
2023-10-31