Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Хөдөө аж ахуйн салбарт бодлогын өөрчлөлт хэрэгтэй гэв

АН-ын “4-11” мэдээллийн цаг өчигдөр болж, цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. Зудад нэрвэгдээд буй малчдад туслах зорилгоор тус намаас “Амь нэгтэй монголчууд” аян зарласан бөгөөд гишүүд нь орон нутагт ажиллаж буй аж. “Улсын 80 хувьд цагаан зуд нүүрлэсэн, зүүн гурван аймаг хамгийн их малын хорогдолтой байгаа. Улсын хэмжээнд хонин толгойд шилжүүлэхэд нийт найман сая мал хорогдсон” хэмээн тэд мэдээлэв
2024-02-23

Төрийн анхан шатны нэгжийн байр архидах оромж биш байлтай 

Төрийн яаманд болсон архидалтын улмаас хүн амины хэрэг гарсны дараа сахилга хариуцлагыг чангатгаж, архидалтыг хязгаарлахаар Засгийн газрын тэргүүн нь үүрэг чиглэл өгч байсныг иргэд санаж буй. эвч түүнээс хойш төрийн байгууллагын байранд архидах явдал гарсаар байна. Хамгийн сүүлд төрийн өмчийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компанийн эрх бүхий албан тушаалтнуудын ажлын байрандаа архидан согтуурсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Зам, тээврийн сайд С.Бямбацогтын томилуулсан хүмүүс хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж буй албан тушаалтнуудыг тухайн бичлэг цацагдсан даруйд ажлаас нь халав
2024-02-23

Украины шигшээгийнхэн Улаанбаатарт хөл тавив

Олон улсын цэнгэг усны загасчлалын спортын холбооныхон Монголын загасчлалын холбоотой хамтран мөсний загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ-ийг ирэх сарын 9-10-нд Архангай аймгийн Өгийнуур сумд зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Засгийн газраас гаргасан, 2024 оны өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрт мөсний загасчлалын ДАШТ-ийг албан ёсоор багтааж баталсан юм
2024-02-22

Э.Энхсайханд дэд ахлагч цол олгожээ

Чехулсын Нове-Место хотод биатлоны насанд хүрэгчдийн ДАШТ болсон. Тус тэмцээнд 100 гаруй орны шилдэг биатлончинтой Монголын шигшээ багийн тамирчин, зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, Ази тивийн болон Европын аварга, ОУХМ Э.Энхсайхан өрсөлдсөн юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн 20 км-ийн ганцаарчилсан уралдаанд тэргүүлж, алт, мөнгөн медаль хүртсэн Норвегийн ах, дүү тамирчнаас 16 минутаар хоцорч барианд орсон байна. Цэргийн албанд ахлагчаар ажиллах Э.Энхсайханы хүсэлтийг үндэслэн зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар дэд ахлагч цол олгожээ
2024-02-22

Өвлийн УАШТ-ийг анх удаа зохион байгуулах нь

Манай улсад триатлоны тэмцээнийг орчин нөхцөл, цаг агаарын байдалд нь тохируулан орон нутагт голдуу зохион байгуулдаг. Энэ удаа өвлийн анхдугаар УАШТ-ийг Улаанбаатар хотод явуулахаар товлоод байна. “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд энэ сарын 24-нд болох тус тэмцээнд тамирчид хоёр км гүйж, таван км-т дугуй, гурван км-т цанаар уралдах нь
2024-02-22

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртсэн байна

Иран улсын Тегеран хотод зохион байгуулж буй, “Парис-2024” паралимпийн эрхийн оноо олгох VI дахь удаагийн “World president’s сup” олон улсын тэмцээнд Монголын пара таеквондогийн шигшээ багийнхан оролцлоо. Тэднээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс ОУХМ У.Сүрэнжав 52 кг-д мөнгөн медаль хүртэв
2024-02-22

Эхний таван байрт шалгарсан харваачдад цол олгов

Монголын мөсөн сурын холбооноос зохион байгуулсан УАШТ Багануур дүүрэгт боллоо. Тус тэмцээнд хот, орон нутгийн харваачид цэц сорьсон. Мэргэчүүд ур чадвараа сорьсон эл тэмцээнд “Эрхэт гурван түрүү” багийн харваач Д.Бат-Эрдэнэ 20 сумнаас 20 онож түрүүлэн, аймгийн дархан мэргэн цол хүртжээ. Түүнээс онооны хол зөрүүгүй харвасан Х.Жадамба мөн 20 оноогоор аман хүзүүдэж, аймгийн бахлуур, гуравдугаар байрт шалгарсан Өвөрхангай аймгийн “Их өв” клубийн М.Батлут 19 оноотойгоор аймгийн цэцэн харваач цолтон боллоо
2024-02-22

Б.Алтанцэцэг A зэрэглэлтэй анхны эмэгтэй дасгалжуулагч боллоо

Монголын хөл бөмбөгийн холбооноос Азийн хөл бөмбөгийн холбоотой хамтран А зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалт хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Үүнд оролцогчдоос шалгалтад тэнцсэн есөн дасгалжуулагчид диплом, сертификат гардуулсан. Тэднээс Б.Алтанцэцэг Азийн хөл бөмбөгийн холбооны A зэрэглэлтэй анхны эмэгтэй дасгалжуулагч боллоо
2024-02-22

Б.ТАМИР: Хөвгүүдийн хөтөлбөр хэрэгжүүлье гэвэл бид хамтран ажиллахад бэлэн

Манай улсын эцэг, эхчүүд охид, хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлэхдээ ялгаатай хандсан хэвээр байна. Түүнчлэн нийгэм дэх жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтад эмэгтэйчүүд л өртдөг мэт ойлгон эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг шоолж, элдэвлэсээр өнгөрөөдөг. Үүнээс улбаалан охид, хөвгүүдэд боловсрол, сэтгэл зүй, амьдралын чанарын асар том ялгаатай байдал үүсээд буй. Ийм байдлыг өөрчлөх зорилгоор“Лантуун дохио” ТББ 2021 оноос эхлэн “12 06 хөвгүүдийн хөтөлбөр”-ийг санаачлан, тогтмол хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн талаар“Лантуун дохио”-гийн ерөнхий менежер Б.Тамиртай ярилцлаа.
2024-02-22

Засгийн газар хуралдсангүй

Лхагва гараг бүрд хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсонгүй. Орон нутагт үүсээд буй өвөлжилтийн хүндрэл, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээг авахаар Засгийн газрын бүх гишүүн аймаг, сумдыг зорьсон тул хуралдаанаа өнжжээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллахаар өчигдөр мордсон байна
2024-02-22

Уран нугараач С.Оюун-Эрдэнэ Гиннесийн амжилт тогтоолоо

Гиннесийн дээд амжилт тогтоох тэмцээнд дэлхийд алдартай, олон улсын “Нарны цирк”-ийн жүжигчид оролцжээ. Тэднээс С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг тусгай шалгаруулалтын дагуу хамгийн олон буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг нь тооцож, Гиннесийн дээд амжилтаар бүртгэсэн байна. Өмнөх дээд амжилт нь 21 удаа суниасан байдаг аж. Тэрбээр зургаан настайгаасаа уран нугаралтаар хичээллэж, тус циркт 20 гаруй жил ажиллаж буй
2024-02-22

21 хүрээ хийдийг анхны төрх, хийц загвараар нь сэргээн зуржээ

Одоогоос 80 гаруй жилийн өмнө сүйдсэн 21 хүрээ хийдийг анхны төрх, хийц загвараар нь сэргээн, уламжлалт монгол зургийн аргаар зуржээ. МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш, “Монгол урлахуйн өв уламжлал” төрийн бус байгууллагын тэргүүн О.Доржготов тэдгээрийг бүтээсэн байна. Тэрбээр бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах зорилгоор “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнг энэ сарын 24-нд “Чингис хаан” үндэсний музейд нээх аж
2024-02-22

НҮБ-ын Хүүхдийн сангаас 38 600 хүүхдэд амин дэмийн багц хүргүүлжээ

НҮБ-ын Хүүхдийн сангаас зудад өртсөн нутгуудад амьдарч буй 38 600 хүүхдэд аминдэмийн багц хүргүүлжээ. Үүнд аминдэмээс гадна хүүхдэд шаардлагатай эм, эрүүл ахуйн хэрэгслүүдийг багтаасан байна. Зуд болох үед хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, түүнээс улбаалсан өвчин эмгэгт өртөх эрсдэл ихэсдэг тул ийнхүү тусламж үзүүлж буй гэнэ
2024-02-22

Хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллах нь

ЭЗХЯ-ны харьяа Хөрөнгө оруулалт, худалдааны газар, МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Ингэснээр хөрөнгө оруулалт, худалдаа, нэн ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх, мэдээллийн систем бий болгох, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал, талууд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлийн бүх төрлийн мэдээллээр хангах нэг цэгийн нэгдсэн үйлчилгээ нэвтрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, гомдлыг нь шийдвэрлэх тогтолцоо, үйл явцыг тодорхой болгох, сайжруулахад анхаарах аж
2024-02-22

Үхрийн сүрьеэ өвчнийг оношлох дэвшилтэт аргуудыг нэвтрүүлнэ

Монгол болон Япон Улсын Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сүрьеэ болон ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх” төслийн үйл явцыг танилцуулах арга хэмжээ өчигдөр ЭМЯ-нд боллоо. ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Хоккайдогийн их сургууль, Сүрьеэ судлалын хүрээлэнгийнхэн хамтран уг төслийг хэрэгжүүлж буй аж
2024-02-22

Банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгана

Банкны тухай хуульд 2021 онд өөрчлөлт оруулж, “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасан. Уг шаардлагыг банкууд өнгөрсөн онд багтаан хангах ёстой гэсэн зохицуулалт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд бий. Үүний дагуу системдээ нөлөө бүхий банкууд 5-11.6, “Богд” банк 20 хувийн хувьцааг олон нийтэд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжээд буй
2024-02-22

Навальный амиа алдсан нь өнөөгийн Оросын тодорхой дүр зураг боллоо

Алексей Навальный энэ сарын 16-нд тодорхой бус шалтгаанаар гэнэт нас барсныг Оросын Ямало-Ненецийн тойргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба мэдээлэв. Тэрбээр 19 жил хоригдох ял аваад “Туйлын чоно” хэмээх хамгийн хатуу дэглэмтэй шоронд хоригдож байсан юм. Салхинд түр гарсныхаа дараа бие нь муудаж, улмаар ухаан алдсан түүнийг эмнэлгийн түргэн тусламж ирээд ч аварч чадаагүй аж. Навальныйн эрүүл мэнд хэвийн байсан гэх мэдээлэл бий ч түүний үхлийн талаар хэн ч ямар нэг тайлбар хийхгүй байна
2024-02-22

Үндэсний ажил, мэргэжлийн ангилалд зарц бараа бологч гэх үг нэмсэн үү

Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт буюу ҮАМАТ-08 гэсэн баримт бичгийг үндэсний хэмжээнд мөрддөг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталж, нэмэлт, өөрчлөлт оруулдаг эл тодорхойлолтод саяхан зарц, бараа бологч гэдэг ажил оруулж ирлээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн даатгалын тайлангийн системийг бас шинэчилсэн юм байна. Гэтэл уг систем дэх ажил, мэргэжлийнх нь жагсаалтад феодалын үеийн зарц хэмээх үг оруулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлж, шүүмжлэлийн бай боллоо
2024-02-22

МУИС Олон хэлний шалгалт авах төвтэй боллоо

МУИС Олон хэлний шалгалт авах төв байгуулснаа өчигдөр нээлээ. Ингэснээр монгол залуус англи, франц, хятад, япон, солонгос зэрэг олон хэлний түвшин тогтоох шалгалтыг зориулалтын орчинд, дэлхийн жишгийн дагуу өгөх боломж бүрдэж буй юм. Мөн манай оронд суралцаж, ажиллаж, амьдардаг гадаадын оюутан, залуус тус төвд очиж, монгол хэлний мэдлэг, ур чадвараа олон улсын жишиг, аргачлалын дагуу үнэлүүлэх нөхцөл бүрдлээ
2024-02-22

Нийслэлийн төсвийн тодотголыг маргааш хэлэлцэнэ

Улаанбаатар хотын 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон түүнийг дагалдуулан оруулж ирсэн бусад асуудлыг нийслэлийн ИТХ-ын маргаашийн ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Уг хуралдаанаар төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийнэ. Төсвийг тодотгох болсон гол шалтгаан нь Улаанбаатарт метро барих хөрөнгийг нэмж тусгахтай холбоотой юм. Тухайлбал, өмнө нь нийслэлийн төсвөөс зөвхөн метроны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах хөрөнгийг гаргаж, барих зардлыг Засгийн газраас шийднэ хэмээж байв
2024-02-22