Монголын мөсөн сурын холбооноос зохион байгуулсан УАШТ Багануур дүүрэгт боллоо. Тус тэмцээнд хот, орон нутгийн харваачид цэц сорьсон. Мэргэчүүд ур чадвараа сорьсон эл тэмцээнд “Эрхэт гурван түрүү” багийн харваач Д.Бат-Эрдэнэ 20 сумнаас 20 онож түрүүлэн, аймгийн дархан мэргэн цол хүртжээ. Түүнээс онооны хол зөрүүгүй харвасан Х.Жадамба мөн 20 оноогоор аман хүзүүдэж, аймгийн бахлуур, гуравдугаар байрт шалгарсан Өвөрхангай аймгийн “Их өв” клубийн М.Батлут 19 оноотойгоор аймгийн цэцэн харваач цолтон боллоо. Эн тэнцүүхэн өрсөлдсөн багуудын харваачдаас “Зургаадай зэв”-ийн Б.Мөнх-Эрдэнэ (19 оноо) IV, “Модун”-ы Б.Сумхүү (19 оноо) V байрт орсон тул аймгийн нягт мэргэн цол олгов.
Мөсөн сурын харваа нь эрчүүдийн тэсвэр хатуужил, хүч чадал, авхаалж самбаа, хараа, сэтгэхүй, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болж эрт үеэс уламжлагдан хөгжиж иржээ.