Хагарч, эвдэрсэн, чанарын шаардлага хангахгүй тоглоомын талбай нийслэлд цөөнгүй. Хаврын урь оров уу, үгүй юү хүүхэд багачууд гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд шуугилдаж, хөл хөдөлгөөн нэмэгддэг билээ. Харамсалтай нь, тоглож наадаж байгаад унаж бэртэх, эвдэрсэн эд зүйлсэд гар, хөлөө зүсэх, хавчуулагдах зэргээр гэмтэж, ГССҮТ-ийн ч ачааллыг нэмдэг. Тухайлбал, өнгөрсөн онд тоглоомын болон спортын талбайн хэрэгслээс 4057 хүн унаж гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна. Тэдний 2649 нь эрэгтэй, 1408 нь эмэгтэй аж. Гэмтсэн хүмүүсийн найм нь 0-1, 588 нь 1-4, 1934 нь 5-9, 1045 нь 10-14, 246 нь 15-19 насных аж. Харин 224 нь 20-59 хүртэлх насныхан. Ийм гэмтлийн улмаас 2023 онд 3935 хүн эмнэлэгт ханджээ.
Ч.Туяа