Сансрын дүрслэлийг дэлхийн үзэгчдэд шууд дамжуулан үзүүлэх нь. Тодруулбал, пуужингийн хөөрөлт, сансрын нисэгчийн даалгаврын явц, хяналтын мэдээлэл, Олон улсын сансрын станц (ISS)-аас дэлхий рүү шууд дамжуулах дүрслэл зэргийг “Netflix” компани энэ зунаас эхлэн “NASA+” ст-рийминг контентоороо хүргэхээр болжээ. Ингэснээр тус платформын 700 сая гаруй хэрэглэгч сансрын шууд дамжуулалтыг үнэ төлбөргүй үзэх юм. Уг хамтын ажиллагаа нь шинжлэх ухаан, хайгуулын чиглэлээрх НАСА-гийн үйл ажиллагааг олон нийтэд улам таниулах, өргөн хүрээний дижитал хандалт үүсгэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Энэ зуны сүүлчээр “Netflix”-ийн цэсэд “NASA+” шууд дамжуулалтын хэсэг нэмэгдэх ба сансрынөргөнуудмыгHD буюу өн¬дөр чанартайгаар хүлээн авах гэнэ. “1958 оны Сансрын тухай хуульд заасанчлан бид сансрын хайгуулын үйл явцыг олон нийтэд түгээх, таниулах үүрэгтэй” хэмээн “NASA+” стрийминг үйлчилгээний ерөнхий менежер Ребекка Сирмонс мэдээлсэн. Нэвтрүүлгийн хуваарь, контентын төрөл зэргийг тун удахгүй албан ёсоор зарлах аж.
Д.Хэрлэн