БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улсын виз мэдүүлэхтэй холбоотой журамд зарим өөрчлөлт оруулснаа мэдээллээ. Тухайлбал, өмнө нь визний татгалзсан хариу авснаас хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг гурав болгон богиносгожээ. Мөн эмчилгээний (C3-3) визний мэдүүлгийг тусгайлан авахаар болжээ Тиймээс иргэд эм чилгээний виз мэдүүлэхдээ зөвхөн “Солонгосын виз мэдүүлгийн төв”-д (Korea visa application center, KVAC) хандах ёстой юм байна. Мөн өвч төний болон виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээний визийг цаг алдалгүй олгох “Шуурхай гарц”-ыг (Fast track) бий болгосон гэнэ. Түүнчлэн өмнө нь эмчилгээний виз мэдүүлэхэд есөн эмнэлгээс тодорхойлолт авч байсан бол “Монгол хьюндай” “Агапе христ” эмнэлгийг оролцуулан 11 болгож нэмжээ. Цаашид монгол иргэдийн БНСУ-д зорчих визтэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллахаа дээрх яамнаас мэдэгдлээ.й