"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн сонсгол лхагва гараг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү сонсголд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй нийт 300 гаруй хүн гэрчээр дуудагдаад байгаа юм. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар. Иймд түүнээс энэхүү сонсголын талаар байр суурийг нь сонслоо.Тэрбээр, "Өнөөдрийн Оюунтолгойн сонсгол эерэг байгаасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, хоёр том гүрний дунд байдаг манай улсын хувьд гуравдагч хөрөнгө оруулагч чухал. Алдаатай, оноотой зүйл бий. Алдаагаа засаад явах хэрэгтэй. Харин оносон зүйлээ улам бэхжүүлэх нь зүйтэй. Зарим нэг хүмүүс хөрөнгө оруулагчаа алдчихвий гэх зүйл ярьж байна. Арай ч тийм зүйл болохгүй байх. Хэт попрох, тодрох өвчин Монголын эдийн засгийг туйлдуулж байна. Гэхдээ эерэг үр дүн хүлээж байна" гэх мэдээллийг өглөө.