Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртээлээ. Шилдэг залуу эрдэмтнээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Алтантуяа, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн багш Б.Төрмандах, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш Х. Цэвэлноров шалгарав.
Харин шилдэг залуу эмчээр УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Элэг, цөс, нойр булчирхай болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын их эмч Б.Цэрэнбат, П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн зүрх, судас, судсан дотуурх мэс заслын их эмч Л.Бямбацогт, ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн их эмч Б.Билэгсайхан нар тодорлоо.
Ч.Болор