Дэлхийн бүжгийн холбооноос Австри улсын Винер Нойштадт хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан стандарт бүжгийн ДАШТ-д Монголоос “Moon dance” 11, “Star” хамтлаг 13 дахь удаагаа улсаа төлөөлж оролцлоо. Тус тэмцээний хагас шигшээд дөрвөн орны шилдэг зургаан хамтлаг шалгарснаас “Moon dance”-ийнхэн “Чингис хаан” бүтээлээр хүрэл медалийн эзэн болж, “Star”-ынхан “Agape-when love dances” бүжгээр IV байрт шалгарчээ. Өмнө нь ХБНГУ-ын Брауншвейг хотод энэ сарын 5-нд зохион байгуулсан формейш стандарт бүжгийн ДАШТ-д “Moon dance” хамтлагийнхан анх удаа оролцохдоо хийл хөгжмийн үүсэл хөгжлөөс сэдэвлэсэн “Сэтгэлийн утас” бүтээлээрээ III байр эзэлсэн юм. Монголын бүжигчид Азиас ДАШТий эл төрөлд шагналын салхи хагалж, медалийн тавцанд зогссон нь тивийн бусад оронд амжилтын жим гаргасан анхны түүхэн тохиолдол байв.