Зөвлөлт холбоот улс (ЗХУ) НАТО-д элсэх өргөдлөө 1954 оны гуравдугаар сарын 31-нд өгчээ. Энэ үед Зүүн Европын орнууд тус эвслийг сөрсөн цэргийн холбооВаршавын гэрээний байгууллагыг үүсгэн бий болгоогүй байсан юм. Энэ асуудлаар Оросын ШУА-ийн Ерөнхий түүхийн хүрээлэнгийн захирал, түүхийн ШУ-ы доктор, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Михиал Липкин сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
-1949 онд НАТО-г үүсгэн байгуулахад ЗСБНХУ-ын удирдлага хэрхэн хандсан бол?
-Зөвлөлтийн удирдлага мэдээж сөрөг хандлагатай байсан. Коммунистуудыг эрх мэдлээсээ шахан зайлуулсны нь хариуд сүйдсэн эдийн засгаа сэргээх, аж үйлдвэрээ шинэчлэхэд нь Америк тусламж үзүүлэхийг Өрнөд Европын 17 улс хүлээн зөвшөөрч, Дэлхийн II дайны дараа бий болсон Маршаллын төлөвлөгөөнд сөргүүлэн Коммунист мэдээллийн товчоо гээчийг байгуулаад удаагүй байсан цаг. 1947 оны долоодугаар сард Парист болох хэлэлцээрт ЗХУ болон түүний холбоотнууд уригдаад байлаа. Гэхдээ энэ урилга ЗХУ болон түүний холбоот нуудын бодол санааг харгалзан үзээгүй байв. 1949 онд Умард Атлантын эвслийг байгуулахаар болсон нь сөргөлдөөнийг улам даамжруулсан. Үүний өмнө 1948 онд дайны дараах Герман улсын ирээдүйн тухайд Гитлерийн эсрэг эвслийн хуучин холбоотнууд хэл амаа ололцож чадахгүй байснаас үүдсэн Берлиний хямрал гэж айхтар юм байлаа. Ерөнхийлөгч Франклин Рузвельтийг нас барсны дараа америкчууд ЗХУ-д нөлөөлөх хөндлөнгийн аливаа хөшүүрэг ашиглахыг байнга хичээх болсон. Маршаллын төлөвлөгөө гэгчийг урагш ахиулах санхүүэдийн засгийн асуудлаас бүх юм эхэлж цаашдаа цэрэг, зэвсэг нийлүүлэх, цэргийн интеграц, Өрнөдийн эвсэлд яриа хөөрөө үүсэхэд хүргэж, улмаар одоо бид НАТО гэдгээр мэдэх эвсэл байгуулахад хүргэсэн юм.
-Төвийг сахисан статустай нөхцөлд Германыг нэгдэхийг Сталин эсэргүүцээгүй гэдэг үнэн үү?
-Ийм юм яалт ч үгүй байсныг түүхч А.М.Филитовын бүтээл харуулсан, тэр үед янз бүрийн байдал нөлөөлж байсан. ЗХУ эхний үед эвсэх байдал гаргахыг хүсээгүй учраас Маршаллын төлөвлөгөө 1947 онд гарсан ч Эдийн засгийн харилцан туслалцах зөлөл (ЭЗХТЗ) 1949 оны эхээр байгуулагдсан шүү дээ. Экспортод хяналт тавих зохицуулах хороо арай хожуу 1950 оны эхээр байгуулагдсан ч хариуд нь ЭЗХТЗ-ийн хү рээнд үр бүтээл багатай ч үүнтэй төстэй бүтэц бий болсон юм. Арай эрт 1947 онд Мэдээллийн хороо байгуулагдсан, энэ нь үзэл суртлын хариу байсан л даа. Энэ хороо Зүүн Европыг нэгтгэсэн төдийгүй дэлхий дахины коммунист хөдөлгөөнийг холбож байв. Цэргийн салбарт хариу болгосон нь ихээхэн хожимдож 1955 онд байгуулсан Варшавын гэрээний байгууллага юм.
-Байгууллагадаа гишүүн болгож авах санаачилга гаргаж, ЗСБНХУ 1954 онд НАТО-д хандсан байдаг. Энэ үзэл бодол Зөвлөлтийн удирдлагын хэнийх нь толгойд орж ирсэн юм бэ?
-Харамсалтай нь үүнийг би хэлж чадахгүй. Энэ асуудал Гадаад хэргийн төдийгүй Батлан хамгаалах яамны шугамаар боловсруулагдсан болов уу гэж бодож байна. Гэхдээ ийм үйл явдлын үед, ийм санаачилга гарсан цагт юуны урьд тухайн үйлийн өмнө хийгээд дараа нь юу болсон түүхэн байдлыг мэдэх хэрэгтэй, цааш нь дүрсэлж хэлбэл А, Б, Ц төлөвлөгөө байсан байж болохыг ойлгох хэрэгтэй юм билээ. А төлөвлөгөө нь эвсэлд элсэхийг, түүний шинж чанарыг дотроос нь өөрчлөх оролдлогыг тусгасан байх гэж би бодож байна. Б төлөвлөгөөний гол зорилго нь Москваг Өрнөд хайхрахгүй байгааг харуулах зорилготой сурталчилгаа байсан. Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв, 1957-1961 онд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ПольАнри Спаак нар чухам энэ санаачилга руу эргэж хандсан хэлэлцээрийн тухай баримтыг би үзсэн юм. Тэгэхэд Хрущёв: Москва эвсэлд элсэхийг хүссэн, та бүхэн хүлээж аваагүй гэж хэлэхэд Спаак: АНУ, ЗСБНХУ-ын хамтарсан командлалыг төлөөлөхөд төвөгтэй байгааг нуулгүй хэлээд, ЗХУ элссэн тохиолдолд энэ байгууллагын мөн чанар утгаа алдана гэсэн хариулт өгсөн байдаг. Хрущёв булавч бултайна, даравч дардайна гэдэгчлэн үнэн хэрэг дээрээ НАТО нь тунхаглаад байгаа шигээ нээлттэй биш, ЗСНБХУ-ын эсрэг чиглэсэн хаалттай байгууллага болсныг шууд хэлсэн байна.
НАТО-д элсэх нь хэр бодитой байсан хийгээд биднийг ерөөс хүлээж авах байсан, эсэхийг бид одоо хэр тааварлах гэж оролдож байдаг юм. Эцэст нь, гуравдахь хувилбар буюу Варшавын гэрээний байгууллага бий болгох Ц төлөвлөгөө биелсэн юм. ЗСБНХУ НАТО-д элсэх өргөдөл өгсөн нь ХБНГУ-ыг татан оруулахаар оролдох, энэ хүрээнд Герман улс цөмийн зэвсэгт ойртох боломжтой болох Европын батлан хамгаалах хамтын нийгэмлэгийг байгуулах зөвшилцлийг бүх нийтийн санал хураалтаар шийдүүлэхгүйн тулд хийсэн кампанит ажлын нэг хэсэг нь байсан юм. Тодруулбал ХБНГУ-ыг шууд милитарчилах, үндсэндээ түүнийг НАТО-д оруулах зорилготой байв.
Энд ЗХУ түрүүлж амжсан байдаг. Москвагийн энэ мэт эсрэг арга хэмжээний тоонд хамтын аюулгүй байдлын санал,“Энхийг эрхэмлэгч хүчнүүд”-ийн өргөн оролцоотой их хурлууд, зэвсэг хураахын төлөөх хөдөлгөөн орохын хажуугаар коммунист намуудын шугамаар үзүүлсэн нөлөө онцгой байр эзэлдэг.
Европын хамгийн хүчтэй коммунист нам Итали, Францад байлаа. Эцэст нь Европын батлан хамгаалах хамтын нийгэмлэг байгуулах тухай гэрээг Франц улс батлахын эсрэг санал өгөхөд Францын парламентын гишүүдийг итгүүлж чадсан, үүнийг ЗХУ өөрийн том ялалт гэж үзсэн юм. Батлан хамгаалах хамтын нийгэмлэг бий болоогүй байв.
Гэлээ ч нөхцөл байдлыг эцэст нь тултал өөрчилжчадаагүй,дарааньПарисынхэлэлцээрт гарын үсэг зурж, Европын батлан хамгаалах хамтын нийгэмлэгээр уламжлаагүй ч гэсэн нэлээд далдалж нууцалсан хэлбэрээр Өрнөд Европын холбоогоор дамжуулан ХБНГУ эвсэлд шууд элсээгүй ч тэртэй тэргүй НАТО-гийн хүчинд нэгдсэн. Тэгээд л дараа нь Варшавын гэрээний байгууллагыг үүсгэж, ингэснээр эвсэл хоорондын үндсэн дээр хамтын аюулгүй байдлын тухай яриаг ч цэгцэлсэн юм. Хрущёв хожим нь эвсэл холбооноос татгалзаж, НАТО, Варшавын гэрээний байгууллагыг хамтад нь тараахыг санал болгосон. Цаашдаа энэ сэдвээр маргаан болж, эцсийн эцэст Брежневийн үед намжмал байдлын бодлого явуулах болсон.
-Хэрэв 1954 онд ЗСНБХУ-ыг эвсэлд элсүүлчихсэн бол тухайн үед түүний нөлөөллийн хүрээнд нэгэнт орчихсон байсан, нэг жилийн дараа Варшавын гэрээний байгууллагад орсон Зүүн Европын орнуудад юу болох байсан бол?
-Тэр улсууд холбоотны нь хувьд ЗХУ-тай түүнд хамт л элсэх байсан болов уу гэж бодож байна. Давхцаад НҮБ бий болсон нь ч тохиолдлын юм биш байсан. Гитлерийн эсрэг эвслийн холбоотнууд болох ЗСБНХУ-ын хэсэг нь байсан Украин, Белоруссийг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж элсэхийг ятгаж чадсан. Москва бас хэд хэдэн Бүгд найрамдах улсыг тэдэн дээр нэмэх хүсэлтэй байв. Дайн болж байсан болохоор холбоотны хувиар тухайлбал, Болгар, Унгарыг тийш элсүүлэх тухайд итгэл муутай байв. Гэхдээ социалист чиг баримжаатай, Умард Атлантын эвсэл дотор ч Москвагийн холбоотон байхын тулд 1954 онд ЗХУ-тай хамт л эдгээр улс НАТО-д элсчих байсан гэж бодож байна. Яагаад ингэж бодож байна вэ гэвэл, 1960 оны Зөвлөлтийн саналд би нарийн шинжилгээ хийж үзсэн. Тэр жил Маршаллын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бүтэц өөрч лөгдөж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болохоор зэхэж байсан юм билээ. Европын энэ бүтцийг өөрчлөн байгуулах талаарх яриа хэлэлцээнд оролцохыг, улмаар түүний бүрэлдэхүүнд орохыг эсэргүүцэхгүй гэдгээ 1960 онд НҮБ-ын Европын эдийн засгийн комисс дээр ЗХУ мэдэгдсэн байдаг. Түүнд социалист орон Югослав орсон байсан ч эцэст нь ийм байгууллагад социалист улс элсэх нь зохимжгүй гэсэн хариуг Москва өгсөн. Тиймээс 1954 онд ч, 1960 онд ч ЗСБНХУ-ын гаргасан хандлагаас үзэхэд бид хамтарч ажиллахыг хүсэж, Өрнөд харин биднийг түлхсэн гэж би боддог.
-Элсэх талаарх Москвагийн хүсэлтийг НАТО дотроо хэлэлцсэн болов уу. ЗСНБХУ-ыг тус эвсэлд элсүүлэхийг аль нэг улс дэмжиж байсан уу?
-Энэ талаарх баримт би олж үзээгүй. Дээр нэрийг нь дурдсан, тухайн үед НАТО-г тэргүүлж байсан Поль-Анри Спаак Москвагийн санаа чилгад гойд анхааралтай хандсан юм байна лээ. Тэрбээр Истанбулд болсон эвслийн дээд түвшний уулзалтаар энэ асуудлыг хэлэлцүүлэхийг оролдсон байдаг. Гэтэл энэ санаачилгыг англи, америкчууд ердөө ЗХУ-ын сурталчилгаа гэж үнэлж, Москвагийн худал хуурмаг үйлдлийг дэмжих хэрэггүй гэж үзсэн. Хрущёвийн үеийн манай баримтыг сөхвөл нөхцөл байдал 180 хэмээр эргэснийг олж харж болно. ЗСБНХУын хувьд Өрнөд тийш үнэн сэтгэлээсээ хандаж хамтын аюулгүй байдлын тогтолцоо бий болгож, цэргийн эвслийг тараахыг санал болгож байсан юм билээ. Гэвч Солонгосын дайн, 1948 оны Берлиний хямралыг эрс эсэргүүцсэнээс хойш Москвад хэн ч итгэхээ байжээ.
1960 онд их гүрнүүдийн дээд хэмжээний уулзалт Парист болох хүртэл уртхан хугацаа хэрэгтэй байв. Тэгэхэд намжмал байдал эхлэх ёстой байтал Уралд Америкийн тагнуулын онгоцыг унагасан явдал тохиов. Сүүлд нь Хрущёв энэ байдлыг Спаакт ярихдаа намжмал байдлын асуудлыг хэлэлцэхээр Парист урих мөртөө хажуугаар нь тагнуулын онгоц нисгэж өдөөн хатгаж байдаг нь жигшүүртэй биш үү хэмээн Эизенхауэрээс асуумаар байдаг гэжээ. Нисгэгчээ амь үрэгдсэн гэж америкчууд бодож, гэтэл тэр амьд, түүнийг олон түмний өмнө байцааж америкчуудын сонорт хүргэсэн. Хамгийн гол нь үүнд буруутай ТТГ-ын даргыг АНУ-ын Ерөнхийлөгч халаад энэ асуудал цэгцэрнэ гэж Хрущёв бодсон байгаа юм. Гэтэл Эизенхауэр бүх бурууг өөртөө аваад, уучлалт хүсэхээс татгалзсан. Үр дүнд нь зэвсэг хураах болон цэрэг дайны олон асуудлаар бүх улсын дипломатчдын бэлтгэсэн тохиролцоо арван жилээр арагшаа ухарсан.
-Хрущёвийн үед Москвагийн байр суурь ийн өөрчлөгдсөн нь юутай холбоотой гэж Та бодож байна?
-Хрущёв анх удаа Америкийг зорих хүртлээ америкчууд гэж хэн болох, Парламент гэж юу юм гэх мэтийг хувьсгалын өмнөх үеийн номоос уншсанаас хэтрээгүй байж. ЗСБНХУ гадаад ертөнцөөс их хаалттай байв. Тэгэхдээ Сталин нэлээн хожуу үед реформ гээч юм хэрэгтэй болохыг ойлгож, тухайлбал Берия хүртэл БНАГУ-ыг Өрнөдийн орнуудад бэлэглэх юм үү, худалдах супер эрс санал дэвшүүлж байжээ.
-ЗСБНХУ ямагт Сталины үед ч, тэгш нөхцөлд Өрнөдөд жинхэнэ ёсоор ойртохыг эрмэлзэж байсан ч Өрнөд үүнийг хүсээгүй гэж би дуулж байсан байх юм, Та үүнтэй санал нийлэх үү?
-Сталины үед ч янз бүр л байсан. 1947 он хүртэлх үеийг авч үзвэл эдийн засгийн үүднээс харахад хүйтэн дайн эхэлсэн, тэгээд биенээ тандаж, хазаж хайрах болсон. Ираны хямрал, Грект болсон үйл явдал гээд... Тэгэхдээ л 1947 он болтол АНУ, Англитай санхүү, эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлэх асар их сонирхолтой, зээл авах, эдийн засгаа сэргээхээр ЗХУ төлөвлөж байсан. Төлбөрийн чадвартайгаа харуулахын тулд 1946 онд АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийг ирүүлсэн. ЗСБНХУ ямар нэг байдлаар буулт хийхэд ч бэлэн байв. Гэтэл Конгрессын төлөөлөгчдөө буцаж очсоны дараа стратегийн мэдээллээ өгч, Америкийн цэргийнхэн янз бүрийн ашиг сонирхлоор дайрч өнгөрч байхад зориулж, нутаг дэвсгэр дээр нь цэргийн бааз байгуулахыг зөвшөөрөхийг Москвагаас АНУ шаардсан байна. Мэдээж үүнийг Сталин яаж зөвшөөрөх вэ дээ, харин ч гомдсон байдаг. Тэгээд урьд нь Рузвельттэй тогтоосон шигээ хувийн харилцааг Трументэй тогтоохыг оролдсон ч бүтээгүй. Трумен огт өөр бодлого явуулж байлаа.
-ХХ зууны хоёрдугаар хагаст хүйтэн дайны бодлогыг зөөлрүүлэх ямар нэг арга хэмжээ авч байсан уу. Эсвэл хоёр гүрний хоорондын зөрчилдөөн эвлэршгүй байв уу?
-Их төвөгтэй асуулт байна. Өрнөдтэй холбоотой байхыг дэмжигчид ЗХУ-д байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн Андрей Вышинский дайны дараа бидэнд АНУ гол холбоотон маань байх болно гэж бүр 1945 онд Сталинд бичиж байсан байдаг. Эзэнт улсыг нь янз бүрийн буруу замаар АНУ эзэлж авах магадлалтай болохоор тэдэнд бидний тусламж хэрэгтэй байгаа тул англичуудтай холбоотон байх хэрэгтэй гэж хэлж, ярьдаг хүмүүс ч байж.
-Тэгэхээр учир начир бидэнд, манай улсад байжээ дээ?
-Үгүй, учир начир нь бидэнд л байсан юм бас биш. Баримтаас үзэхэд гол магадлалтай дайсны хувьд ЗХУ-тай хийх дайны төлөвлөгөөг 1945 онд эхлээд британичууд, дараа нь америкчууд боловсруулсан юм.
Өрсөлдөөн, тэмцэл байнга л байсаар ирсэн, тиймээс нэг талд бурууг өгөх боломжгүй. Шалтгаан нь олон янз. Дээр нь ерөнхий байдал өөрчлөгдөж, нийтлэг дайсан байхгүй болов. Үндэсний эрх ашиг хаана давхцаж, хаана үл нийцэж байгааг бүгд анхааралтай ажиглацгааж байна. Бүр дайны үед эх суурь нь тавигдсан үзэл суртлын сөргөлдөөн ч гэж бий. Эдийн засгийн ямар нэг холбоо гарч ирэхгүй, үзэл суртал дээр суурилсан, бие биенээ сөрсөн цэргийн эвслүүд л бий болдог болоод байна шүү дээ.
Р.Жаргалант