
Өмнөд Солонгост тав дахь өдрөө дараалан 40 хэмээс хэтэрсэн тул эрх баригчид агааржуулагчгүй барилга байшинд байх “аюултайг" анхааруулж, иргэдийг гадаа хийдэг үйл ажиллагаагаа зогсоохыг уриалжээ.
Солонгосын цаг уурын алба (KMA) мэдээлснээр 1904 онд агаарын хэм хэмжиж эхэлснээс хойш энэ удаагийн халалт хамгийн өндөр хэм байв.
Хэт халалтын улмаас нас барсан хүний тоо 14 хүрчээ.
Янсан хотод ням гарагт 42.5 хэм Бусан, Дэгү зэрэг хотуудад 40 хэм хүртэл халж байгаа аж.